Хүүхдүүдэд ёс бус кино үзүүлэхгүй байхыг уриаллаа
Өнөөдөр “Номтой нөхөрлөе” клубээс мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус клубын тэргүүн Н.Хүлгэн “Кинотеатруудад гэмт хэрэг, хүчирхийлэл, секс, хар тамхи, ёс бус хэллэг гэх мэт хүүхдэд тохиромжгүй, хүүхдэд буруу үлгэр дууриалал, сөрөг нөлөө үзүүлэх агуулга бүхий кинонуудыг бага насны хүүхдүүдэд үзүүлж байгаатай холбогдуулан манай эцэг, эхчүүдэд хандаж уриалга гаргаж байна. Тухайлбал, кино театруудад эцэг эхчүүдэд маань янз бүрийн хүчирхийлэлтэй кино үр хүүхдүүдтэйгээ үзэх юм. Үүнийг бид эсэргүүцэж байна. Учир нь гэмт хэрэг үйлдэгсдийн өссөн орчин, үзэж харсан зүйлийг судлахад насанд хүрээгүй байхдаа томчуудын тухай кино үзсэнтэй холбоотой байдаг. Сэтгэлзүйчид үүнийг дүгнэхдээ хүүхэд багаасаа хүчирхийлэл, хар тамхи, ёс бусын хэллэгтэй үзвэр үзэхэд сэтгэлзүйд нь өөрчлөлт ордог гэсэн байдаг” гэв.
Иймд тус клубээс кино театрууд болон МХЕГ-т хүчирхийлэл, зүй бус зүйлд уруу татсан кино бүтээлийг хүүхэд, багачуудад үзүүлэхгүй байх хүсэлтийг хүргүүлж байгаа аж. Уг ажлыг жүжигчин Ц.Цэрэнболд, Г.Эрдэнэбилэг нартай хамтран хийж байгаагаа мэдэгдсэн юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ