Царайлаг горилын байлдан дагуулалт

Японы Нагоя хотын Хигашияма амьтны хүрээлэнг сонирхон ирэх хүмүүсийн тоо нэмэгджээ. Учир нь тус амьтны хүрээлэнд Шабани нэртэй горил амьдардаг байна. Энэхүү горил тун царайлаг тул япон бүсгүйчүүдийн анхаарлыг татаж, олон нийтийн сүлжээнд ихэд алдаршиж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Буни гэх бүсгүй горилын зургийг твиттертээ байршуулаад “Бурхан минь ямар царайлаг горил вэ. Бүсгүйчүүдээ очиж хараарай” хэмээн жиргэжээ. Энэхүү жиргээг уншсан хүмүүс Шабаниг харахын тулд мөнгө төлж, хэдэн ч цагаар хамаагүй амьтны хүрээлэнд орохоор дугаарлах болсон байна. Япон бүсгүйчүүдийн дунд од болж буй Шабаниг телевизүүд шоу нэвтрүүлэгтээ оролцуулж, улам алдаршуулах болжээ.
Амьтны хүрээлэнгийн удирдлагууд Шабани алдаршиж буй тул түүнийг гол нүүр царайгаараа тодруулсан байна. Шабани анх 1996 онд Австралийн Таронга амьтны хүрээлэнд ирж байжээ. 2007 онд Хигашияма амьтны хүрээлэнд шилжин ирсэн юм байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ