Угсраа автобус 120 хүний багтаамжтай

img

Гэрэл зургийг MPA,MN

 

Нийслэлийн нийтийн тээвэр 18 метрийн урттай угсраа автобусаар парк шинэчлэл хийлээ. Беларусь улсын МАЗ компанийн үйлдвэрлэсэн уг автобус 38 суудалтай бөгөөд нийт 120 хүний багтаамжтай аж. Автобусны нэг бүрийн үнэ нь 400 сая төгрөг аж. Нийт 20 автобус ирэхээс одоогоор 17-г нь Улаанбаатарт авчраад буй гэнэ.

 

МАЗ 215067 загварын угсраа автобус нь 18.7 м урттай, 2.55 м өргөнтэй, нам шалтай, экологийн Евро-3 стандартын шаардлагыг хангасан,  Мерседес Бенц хөдөлгүүртэй аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа тэргэнцэртэй иргэд зорчих зориулалттай нам шаттай юм байна. Энэ автобусууд Монгол орны цаг агаарын нөхцөл байдалд тохирсон хүйтний улиралд цантахгүй шил цонхтой аж.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шараас Офицеруудын ордон чиглэлд явах угсраа автобус 500 төгрөгөөр нийслэлчүүдэд үйлчилнэ.

 

Угсраа автобусыг наадмаар үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

azaa:
2 davhar bus bsan bol manai nuhzuld deer blaa...
2015-07-01
зочин:
энэнээс богино автобуснууд нь хотын төвөөр зам бөглөөд вагон шиг зогсдог биз дээ, хаана шингээнээ. уулзвар дээр саатвал бүх замыг хаагаад зогсоно биз дээ наадхи чинь, ямар замтайгаа мэддэг хүмүүс байна уу? Хотын захиргааныхан
2015-06-30
мягмар:
Эхны зураг дээр байгаа бүдүүн авгай нар юун хүмүүс юм болоо.Автобусанд суухаар хүлээж байгаа зорчигч юм уу
2015-06-29
Зочин:
Монгол орны цаг уур орчин нөхцөлд тохирсон юм бол болоо доо
2015-06-29
irgen:
Unegui avch bgaa yum shig yun sur boldog yum bilee dee chavaas
2015-06-28
zochin:
Ter 2 davhar avtobus geed bgaa teneg gar trolleibus tokond tsohiulj uheh ni dutaj l dee
2015-06-28
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-06-27
bold:
Saixan l dn zuw ashiglax dol...
2015-06-27
boldd:
Zow
2015-06-27
Зочин:
Ашгуй шпрот болохоо болих нь ккк сайхан автобус байна гагцхуу жолооч нь соелтой автобусныхаа зогсоолд бурэн орж зогсож байх хэрэгтэй шуу
2015-06-26
Зочин:
batuul galzuugaar Ulaanbaatar hotig zamar ch bna shuu ene avtobusig yag yamar mederel garuud tsedtsen um bol uunihee orond 2 davhar avto bus avtsan bol deer baihaa
2015-06-26