МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өчигдөр мэдээлэл хийхдээ "МАН-ын бүлгээс өргөн барьсан хуулийн төслүүд УИХ-ын даргын албан өрөөнд хав дараастай байгаа" хэмээн мэдэгдээд байсан юм. Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад МАН-ын бүлгээс 30 хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч хэлэлцэгдэхгүй байна. УИХ-ын дарга өөрийн үзэмжээр асуудалд хандаж байгааг анхааруулж, МАН-аас өргөн барьсан хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг шаардсан байна.
Уншиж байна |