Үндсэн хууль-Үндэсний зөвшилцөл

img

“Бүгдээрээ хэлэлцэвэл буруугүй” гэдэг хэлц цаг үеийн шалгуурыг даван гарч ардын сургаал үг болсон нүүдэлчин түмний баримтлах зарчим болсон. Тиймээс ч бид 1992 онд Үндсэн Хуулийг батлахад тухайн үеийн сонгуулийн насны 1 сая 200 мянган хүнээс  900 мянга гаруй нь оролцож хэлэлцсэн нь Монголын түүхэнд урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй үндэсний зөвшилцөл юм. Энэ бол өнөөг хүртэл гарж байгаагүй том амжилт.

 

Энэ цагийн ололт болсон зөв жишгийг ХҮН нам хадгалах, хэн нэгэн эсвэл бүлэг этгээдийн хүсэл сонирхолоор эвдүүлэхгүй байх зарчмыг хамгаалж олон түмнийг Үндсэн Хуулийн өөрчлөлтийн нийтийн хэлэлцүүлэгт уриалан дуудаж байна. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн нийгмийн харилцааг зохицуулж буй хуулиудын эх ундарга байх ёстой Үндсэн Хууль - ариун булагийн эхийг булингартуулах эрхийг зөвхөн тэдэнд олгох нь зөв үү эсвэл нийтээрээ хэлэлцэж өөрчлөх эрх, өөрчлөлтийг нь батлах зөв үү? Өмнө нь тарьсан балаг нь одоо ч арилаагүй, “дордуулсан долоон өөрчлөлт”-ийнх нь балагийн үр дагаварыг бид өнөөдөр ч хүртсээр байна. Сэм хуйвалдаж, ард түмнийг үл ойшоосон энэхүү явдлын хор уршгийг бүх монголчуудаараа үүрч яваа нь маргашгүй үнэн билээ.

 

Энэ үйл хэрэгт нэгдэж, “Үндсэн Хууль – Үндэсний Зөвшилцөл” иргэдийн тайван цуглаанд 1000 гаруй ХҮН намын гишүүд, дэмжигчид, уриалгыг дэмжсэн жирийн иргэд Улсын Драмын Эрдмийн Театрт цугларлаа. Цуглаан зохион байгуулагчид, цугларсан олон шаардлагаа УИХ – д хүргүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Намдаа битгий өөр хачин намын гологдол нэмээрэй энэ эрчээрээ залуусаар хүрээлүүлсэн залуусын дуу хоолойг хүргээрэй
2015-06-29
мэргэн ард:
Дэмжиж байна залуусаа. Зөв асуудлыг хөндөж тавьлаа. Одоо Ерөнхийлөгчийн санаачилсан төрийн албаны хууль болон Намуудын тухай хуулийг УИХурлаар даруй хэлэлцүүлэн батлуулах талаар ард олноо уриалан жагсаал цуглаан хийж зохион байгуулан ажиллах хэрэгтэй байна. Энэ 2 хууль гарсан цагт л Монгол улс төр шиг төртэй болно. Энэ хуулийг хэзээ ч АН, МАН санаачлан гаргахгүй харин Та нар шиг залуучуудаас айна, Батлахаас өөр гарцгүй болтол тэмц. Дээр нь Ерөнхийлөгч та бүгдийг дэмжин Монголын мянга мянган ард түмэн дэмжин. Та бүгдийг бурхан ивээх болтугай Итгэж байгаа шүү залуучуудаа
2015-06-27
Зочин:
Undsen huuli togloom bish shuu. Demjij baina.
2015-06-26
Зочин:
Маш их дэмжиж байна!
2015-06-26
Зочин:
Yag zuv! Bugdeeree heleltsvel buruugui shu Mongolchuudaa!!!
2015-06-26
Зочин:
Залуусыг дэмжиж цаг болсооон. маш их дэмжиж байна. Хөгшин олигархуудад шулуулж гүйцлээ. Хангалттай!!!!
2015-06-26
Зочин:
Нүд чих салгалтгүй, сахиж бхгүй бол болохоо ч бж дээ энэ төр минь.., Илүү хичээгээрэй.
2015-06-26
Зочин:
АН, МАН-ын гар хөлүүд ш дээ. Зогсож байгаа нөхдүүдээс ийм хүн хэд хэдэ байна
2015-06-26
Зочин:
Зөв шударга залуусаар дутагдаад байсын. Амжилт хүсье
2015-06-26
benz:
Demjij bn.odoo ali boloh medlegtei bayan chineeleg chadvartai zaluusaar hureege teleerei.gundalai batuul baasan avgai metiin medrel muutai yumnuudiig namdaa bitgii oirtuulaarai.odo shine jishig bolhuits nam bolohiig husie
2015-06-26
Зочин:
Ард иргэдийн хүсэж буй зүйлийг л хийсэн байна
2015-06-26
Зочин:
Үндсэн хууль гэж хүссэн хүн болгоны хүрээд өөрчлаад засаад байдаг зүйл биш байлгүй дээ. ард түмнээсээ асууж олноороо хэлэлцэж байж шийдвэрлэсэн нь дээр байх.
2015-06-26
Зочин:
Амжилт хүсье. Зөв юмны төлөө тэмцэж байгаад баярлалаа...бидэнд ийм л зөв шударга залуучууд хэрэгтэй.
2015-06-26