“Хоолыг урлахуй” номын нээлтийг хийлээ
“СҮҮ” ХК хэрэглэгчдийнхээ хэрэглээний боловсролыг дээшлүүлж, төрөл бүрийн хоолонд сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглаж болох жорыг хуваалцахаар "Хоолыг урлахуй" номыг эрхлэн гаргажээ.
Энэхүү номыг бэлтгэн гаргахдаа Монголын тэргүүлэх зэргийн, шилдэг рестораны ерөнхий тогоочидтой хамтарсан бөгөөд тэд зөвхөн “Хоолыг урлахуй” номд зориулж өөрсдийн тусгайлан бэлтгэсэн жороо хэрэглэгчидтэй хуваалцсан юм.
Тодруулбал, Сүү, зөөхийгөөр салахын аргагүй амттай сүмс бэлтгэж, тарагаар ундаа, ээдмээр бялуу хийж, зайрмагийг шарж бэлтгэн амттан хийх гээд олон төрлийн баялаг жоруудыг уншигчид зөвхөн “Хоолыг урлахуй” номоос л мэдэх боломжтой. Мөн номонд орсон бүх хоолыг гэрийн нөхцөлд хийхэд тохиромжтой бөгөөд эрүүл зөв хооллолтыг эрхэмлэдэг, хоолны дэглэм барьж буй уншигчдад ч зориулсан хөнгөн, хийхэд хялбар уурагаар баялаг жоруудыг багтаасан тус ном өнөөдөр нээлтээ хийлээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ