Жоншны уурхайд хятад иргэн осолджээ

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Cамартай” гэдэг газар “Хөх Жонш” ХХК-ийн уурхайд ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Д /49 настай, эрэгтэй/ осолдож нас баржээ.
Уурхайн өргөх төхөөрөмжийн ган татлага тасарсны улмаас осол гарсан байна. Ослын газарт нийслэлийн Налайх дүүргийн Уул уурхайн аврах ангийн албан хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагчид ажиллаж цогцсыг гарган Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ