Амралтын өдрүүдэд цахилгаан хязгаарлана

Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянцагаан, Баянжаргалан суманд энэ амралтын өдрүүдэд түр цахилгааны хязгаарлалт хийнэ.
Багахангай чиглэлийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм байна.
Иймд Багахангай дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төв аймгийн Баян, Баянцагаан, Баянжаргалан сумын хэрэглэгчид зургаадугаар сарын 27-ны 04:30 – 19:00 цагт, 28-ны 04:30 – 19:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ түр зохицуулахыг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ