Хоригдлуудын нэг нь амиа алджээ

img

 

Чанга дэглэмтэй хорих ангиас энэ сарын 6-нд 49 настай Ричард Матт, 35 настай Дэвид Свеат нар оргосон юм. Нью Йорк хотын цагдаа нар хоригдлуудыг эрэн сурвалжиж, зарим бүс нутгуудад хөл хорио тогтоосон билээ. Эрэн хайх ажиллагаанд 1800 цагдаа оролцож байгаа юм.

 

“CNN” агентлаг “Цагдаа нар Ричард Маттын байршлыг тогтоож, устгасан” гэж мэдээлжээ.  Маттыг нэгэн уулын ойролцоогоос олсон байна. Тэрээр өвсөн дор нуугдсан байсан бөгөөд цагдаа нарыг хажуугаар нь өнгөрөх үед санамсаргүйгээр ханиалгажээ.  Эргүүлийн цагдаа ханиалгах дууг сонссон бөгөөд, чимээ гарсан бүс газар руу зэвсэглэсэн цагдаа нарыг илгээж, Маттыг олжээ. “Матт эсэргүүцэл үзүүлсэн учир амиа алдсан” хэмээн Нью Йорк хотын цагдаагийн газрын түрүүч Чарльс Гесс  мэдээлсэн байна.

 

Харин амиа алдсан хоригдолтой хамт шоронгоос зугтсан Дэвид Свеатыг өнөөдрийг хүртэл эрэн сурвалжиж байгаа юм. Свеатыг хайх ажиллагаанд 1200 цагдаа нэгдэж, Маттын нуугдаж байсан уулыг бүсэлж, самналт хийж эхэлжээ.

 

Ричард Матт 1997 онд хүн амины хэргээр 25 жилийн ял сонссон бол Дэвид Свеат бүх насаараа хорих ялаар шийтгүүлжээ.

 

Хоригдлууд энэ сарын 6-нд хоригдож байсан өрөөнийхөө ханыг нүхэлж, агааржуулагчаар дамжин зугтаасан юм. Тэднийг оргосныг хоёр цагийн дараа харгалзагчид мэдэж, түгшүүр зарлажээ. Цагдаагийнхан ойролцоогоор 480 км-ийн бүсэд нэгжлэг хийсэн байна. Мөрдлөгийн явцад хоригдлуудтай холбоотой байсан шоронгийн ажилтан Жоис Мичелл гэгчийг баривчилжээ. Бүсгүйг хоригдлуудыг оргоход тусласан хэмээн буруутгаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хүн алсан алуурчны амь энэ Дэлгэрцэцэгт тийм их үнэтэй байж л дээ
2015-06-28
Зочин:
Амиа алджээ гэдэг юм байхдаа.
2015-06-28