Улстөрчийн биед хүрвэл 12 хүртэл жилээр яллах уу

img

Гэрэл зургийг MPA.MN Бие даагчдын зөвлөл хуралджээ. Энэ долоо хоногт УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн хэлэлцэн, байр сууриа нэгтгэсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын  талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд УИХ нухацтай хандах ёстой гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн онцлов.

 

УИХ-ын сонгууль болоход нэг жил үлдсэн. Тиймээс 2012 оны сонгуулийн амлалтын хэрэгжилт, биелэлтийг дүгнэх аж.   Түүнчлэн  өнгөрсөн жил төсвийн орлого 1.6 их наяд төгрөгөөр тасарсан шалтгааныг судлах шаардлагатай гэнэ. Орлого төвлөрөхөд юу саад болов, хүнд хэцүү үед ямар компани татвараа төлсөн, ямар компани төлөөгүй вэ гэдгийг УИХ-ын төвшинд сайн ярих хэрэгтэйг санууллаа. Мөн банкны системийн хэмжээнд хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 754 тэрбум төгрөгт хүрсэн нь 2013 оныхтой харьцуулахад 4-5 дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж.  Тодруулбал, 2013 онд банкны хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 180 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан бол 2014 онд 754 тэрбум төгрөгт хүрчээ.

 

“Зээл цаг хугацаандаа төлөгдөхгүй болоход нөлөөлсөн нэг гол хүчин зүйл нь хувийн хэвшлүүд банкнаас зээл авч, улсын ажлыг хийсэн. Харин төр цаг хугацаандаа багтаж хувийн хэвшлүүдээр хийлгэсэн ажлынхаа хөлсийг өгч чадаагүй нь эцсийн дүндээ банкны хэмжээнд хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өсөхөд нөлөөлсөн байх талтай хэмээн гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэв.  

 

Эрүүгийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийж батална.  Уг хуулийн төсөлд нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй холбоотойгоор шинэ заалтууд орсон байна. Гэхдээ учир дутагдалтай зүйл байгаа аж. Жишээ нь Эрүүгийн хуулийн  төсөлд “улстөрчийн биед хүрвэл 5-12 хүртэл жилээр ял өгөх”-өөр заасан нь эрх мэдэл бүхий хүмүүсийн эрх ашгийг хамгаалахад чиглэж байна байгааг эрхэм гишүүн анхааруулав.

 

Мөн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд газрыг үл маргах журмаар барьцаалагч авахаар  тусгасан.  Үүнийг бие даагчид эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.  Тэд захиалгын хуулийн эсрэг хатуу тэмцэх гэж мэдэгдсэн юм.

 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монголчууд:
АН-ыг зайлуулахгүй бол удахгүй Ардчилсан нэртэй хятадын эрлийз коммунистуудын дарангуйлал тогтох нь.Соц үед ч ингэж сүржигнэж байгаагүй.Хятадуудаас их зөвлөлгөө заавар аваад гүйцгээгээд байгаа Ардчилалыг булшилсан АН-ыг зайлуулъя.
2015-06-29