Обама уйлжээ

Өмнөд Каролина мужийн Чарльстон хотод байрлах нэгэн сүмд энэ сарын 17-нд Далюн Рүф гэгч халдлага үйлдэж, есөн хүний аминд хүрсэн. Тэрбээр арьс өнгөний үзлээсээ болж, халдлага үйлдсэнээ мэдүүлгийнхээ үеэр дурьдсан билээ. Амиа алдагсад бүгд өнгөт арьстнууд байжээ. Чарльстон хотноо өчигдөр Далюн Рүфийн гарт амиа алдсан Жорж Пинкнег сүүлчийн замд нь үдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Оршуулах ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама, Хилари Клинтон, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Боенер нар оролцжээ.
Обама “Өнгөт арьстнууд гэмт хэргийн золиос болсоор байна. Би энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй. Бид нэг үндэстэн атлаа яагаад нэг нэгнээ алж, хороож байна вэ” гэж хэлээд уйлжээ. Ерөнхийлөгчийг уйлах үед Мишель Обама, Хилари Клинтон нар нулимсаа барьж дийлээгүй аж. Мөн Ерөнхийлөгч Жорж Пинкнегийн эхнэр Женнифер Пинкне болон охидууд болох Элина, Малана нар эмгэнэл илэрхийлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ