Засгийн газрын хуралдаан хойшиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт эхлэх товтой байлаа. Гэвч тодорхой шалтгааны улмаас хойшилж 17.00 цагт хуралдахаар боллоо. Учир нь АН-ын бүлгийн хуралдаан дуусаагүй байна. Бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож байгаа юм. Тус бүлгийн хуралдаанаар АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн үүрэг болгосон Засгийн газарт хамтарсан улс төрийн намуудын гэрээг дүгнэх асуудлыг хэлэлцэж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ