Ял шийтгүүлэгчдийн олонх нь 18-29 настай

img

Шүүхээс сүүлийн гурван жилийн дунджаар ял шийтгүүлсэн хүмүүсийн хоёр хувийг 14-15 насны, 4.4 хувийг 16-17 насны хүмүүс эзэлж байгаа  бол хамгийн өндөр буюу 49.5 хувийг 18-29 насныхан эзэлж байна. Мөн 17.2 хувийг 30-34 насны, 26.3 хувийг 35-аас дээш насны хүмүүс эзэлж байгаа аж.

 

Түүнчлэн ял шийтгүүлсэн хүний 12.2 хувь нь дээд, 3.7 хувь нь тусгай дунд, 46.8 хувь бүрэн дунд боловсролтой байгаа нь Шүүхийн судалгаа мэдээллийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар тогтоогджээ. Харин 17.2 хувь нь суурь, 0.08 хувь нь техникийн болон мэргэжлийн анхан шатны, 12.9 хувь нь бага боловсролтой, 7.2 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

 

Иймд бүрэн дунд боловсролтой 18-29 насны хүмүүсийг ажлын байраар хангаж, ажилтай, орлоготой болгох хэрэгтэй. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гол чиг баримжаа болно гэдгийг Шүүхийн судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн онцолж байсан. 

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Жижиг хулгайчдыг авах эрүү үүсгэж болдоггүй гээд дураар нь тавьсаар байгаад том хулгайч болгодог юм байна Машины эд анги хулгайлах бүр хирээс хэтэрлээ Цагдаад очихоор яах ч аргагүй гэдэг юм байна лээ
2015-06-30