Гавьяат жүжигчин С.Жавхлан үсээ хусуулснаар төр цэвэрших нь юу л бол

Хаврын улирал дуусч, зуны урин дулаан цаг аль хэдийнэ иржээ. Гэтэл зарим нэг синдромтой нөхдийн ээлжит элийрлvvдэд улирал хамаардаггvй бололтой.
Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр Төв цэнгэлдэх хvрээлэнд Тэнгэр цэвэрлэж, Хаан тодруулагч хэмээн өөрийгөө өргөмжилсөн И.Мөнхсаруул гэгч эмэгтэй монголчуудыг мухар сvсэгт автуулж, нийгэм даяараа тvvнд таагvй хандаж байгаагаа илэрхийлж байна. Тэгвэл байсхийгээд л өөрийнхөө шинэ vзэл бодол, шинэ дvр төрхийг “нээдэг” бидний сайн мэдэх зохиолын дууны ханхvv С.Жавхлан ч бас тvvнээс дутсангvй. Тэрбээр маргааш Чингисийн талбай дээр олныг цуглуулж, тvмний нvдний өмнө арай гэж ургуулсан урт хар vсээ хусуулах юм гэнэ. Уг нь тvvний ургуулсан урт хар vс нь их л учир жанцантай гэх юм билээ. Тодруулбал, тэрбээр төрийн эсрэг байр сууриа илэрхийлж ийнхvv vсээ урт ургуулсан гэж ярьдаг юм. Өмнө нь тэрбээр янз бvрийн аргаар өөрийнхөө vзэл бодлыг илэрхийлж, төрийн гурван өндөрлөгийг хэд, хэдэн удаа халз мэтгэлцээнд дуудаад бараагvй.
Тэгвэл С.Жавхлан энэхvv тэмцлийнхээ vргэлжлэл болгож урт хар гэзгээ золионд гаргаж байгаа юм байх. Юутай ч гавьяат жvжигчин С.Жавхлан өчигдөр Vндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, төрийн эсрэг тэмцэх гэж байгаагийнхаа илэрхийлэл болгож, vсээ хусуулах гэж буйгаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр ирэх сарын нэгэн буюу маргааш Чингисийн талбай дээр vсээ хусуулж “vзvvлэх нь ээ”. Тvvнчлэн олон нийтийг ч тухайн өдрийн 11:00-12:00 цагийн хооронд төв талбайд ирж, vсээ хусуулан эсэргvvцлээ илэрхийлэхийг уриалсан юм. С.Жавхлан “Vсээ авах нь эсэргvvцлийн дээд хэлбэр юм. Тамгагvй төр буюу цахим ертөнцөд итгэл сэтгэлээрээ нэгдээд vйл ажиллагаа явуулж байгаа залуучууд бол өнөөдөр тамгаа авах цаг нь ирчихжээ. Олуулаа больё гэсэн хэрнээ яагаад эх орноо гэсэн сэтгэлтэй хvмvvсийг барьж хориод, хөөж явуулаад байгаа юм бэ. Ингээд нэгнийгээ хөөгөөд байвал хvмvvс таван хошуу малаасаа хурдан алга болно шvv дээ. Харьд байгаа эрдэм мэдлэгтэй хvмvvсээ дуудмаар байна. Хvний эрх чөлөө айхтар муухай зөрчигдөж байна.
Монголчууд буруу зvйл хийсэн нэгнээ уучлах хэрэгтэй. Хvнлэг энэрэнгvй ардчилсан нийгэм биш дарангуйллын нийгэм тогтчихоод байна. Өөрсдийн толгойг ухахгvй өвөг дээдсийнхээ vлдээсэн толгойг ухах гэж дайрахаа болиоч ээ. Нэгдvгээрт, газар шороогоо зарж монгол тvмнийг гомдоогоод байгаа энэ хvмvvсийг тараач гэж шаардаж байна. Хоёрдугаарт, эрх нь зөрчигдөж байгаа хvмvvсийг өмөөрч, суллаж, уучлал гуйх хэрэгтэй. Гуравдугаарт, монголчууд бvгд татварын өрөнд орчихсон хэцvv байгаа. Бvгдээрээ энэ хvмvvсийг гарч иртэл нь шаардаж асууя” гэлээ. Ямартай ч гавьяаттай хань болж vсээ хусуулах гэж байгаа нэгэн эрхмээр гавьяат тамирчин сагсчин Ц.Шаравжамц тодорчээ. Тэрбээр “Сэрvvцэхийн тулд vсээ хусуулах гэж байгаа юм биш. Харин сэхээрч, сэрэхгvй байгаа эрх мэдэлтнvvдэд эсэргvvцлээ илэрхийлэхийн тулд энэ vйлдлийг хийж байна” хэмхэмээн энэхvv vйлдлээ тайлбарласан.
Юутай ч нийгмийн ороо бусгаа энэ цаг vед улстөрийн хэнээтэй хэдэн нөхөд олон нийтийг vсээ хусахыг уриалаад авлаа. Яг vнэндээ энэ мэт олны танил хvмvvсийг даган дуурайж vлгэр дууриал авдаг маш олон хvн бий. Гэтэл зөвхөн эрх мэдэл албан тушаалын төлөө олон нийтийг ийнхvv уриалан дуудаж байгаа нь яавч эрvvл хvний vйлдэл биш. Тухайлбал, өмнө нь бөө нар Чингисийн талбай дээр цуглан бөөлж байсан. Мөн иргэний хөдөлгөөний хэдэн нөхөд Ерөнхий сайдынхаа зургийг шатааж, бөөгийн зан vйл хийж байна хэмээн тvvний зургийг өшиглөж, ялын тогтоол уншиж байсан нь олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хvргэж байсан удаатай. Гэтэл энэ бvхнийг дагаад, чухам яагаад олны танил гэж өөрсдийгөө өргөмжилдөг хvмvvс иймэрхvv утгагvй, хачирхалтай vйлдлvvдийг хийдэг болчихов оо гэсэн асуулт урган гарч ирж байна. Тэгвэл тэд хvний санаанд ормооргvй этгээд гаж санаа олж, vvнийгээ олон нийтэд бахдалтай нь аргагvй зарлаж уриалан дуудаж байгаа нь энэ нийгмийн оюуны хоосролын илэрхийлэл биз ээ. Магадгvй тэд ард иргэдийг ч бас хэн нэгнийг даган дуурайгч, гарынх нь аясаар хөдлөгч, өөрийн гэсэн vзэл бодолгvй, хоосон толгойтнууд гэж боддог бололтой.
Эцэст нь хэлэхэд, гавьяат С.Жавхлан vсээ хусуулж төвчигнөхийн оронд олон нийтийг арай өөр зөв зvйлд уриалан дуудсан бол тvvнийг жинхэнэ тэмцэгч гэдэгтэй хэн ч маргахгvй. Гэтэл та бид толгойныхоо vсийг хуссанаар төрд vvрлэсэн муу муухай бvхэн цэвэрших нь юу л бол. Юутай ч хаврын синдром дууссан энэ цаг vед Мөнх тэнгэрийн оньс гэгээнтэн хэмээн өөрийгөө өргөмжилсөн И.Мөнхсаруул, бvх нийтээрээ vсээ хусахыг уриалсан С.Жавхлан нар зуны синдромыг эхлvvллээ. Энэ бvхэн тэднээр л дуусаасай билээ.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ