Сана хотноо халдлага үйлджээ

img

 

Йеменийн нийслэл Сана хотод шийт шашны “Хоути” бүлэглэл тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагын үеэр 28 хүн гэмтжээ. Сана хотын цагдаагийн газар дэлбэрэлтийн үеэр хүний амь эрсдээгүй гэдгийг баталсан байна.

 

“Хоути” бүлэглэл ийнхүү халдлага үйлдсэн шалтгаанаа “Эх орноо орхиж, Саудын Араб улсад орогнож буй Абд Мансур Хади Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, бидэнд боломж олгох хэрэгтэй. Хэрвээ бидний саналаас татгалзаж, эсэргүүцэл үзүүлсээр байвал гэмгүй иргэд хохирох болно” гэж мэдэгджээ.

 

Хади эх орноосоо дүрвэн гарсан ч Саудын Арабын тусламжтай Засгийн эрхийг эргүүлэн авахаар тэмцэж байгаа юм.  Түүнийг огцрохыг шаардаж, “Хоути” бүлэглэл ганцхан долоо хоногийн дотор 258 хүний аминд хүрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
hudla da
2015-06-30
Зочин:
хусит
2015-06-30