“Улаанбаатарт үйлдвэрлэв” сургалт боллоо
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэгч нарын дунд “Улаанбаатарт үйлдвэрлэв” сургалтыг зохион байгууллаа. Гар урлалын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага, иргэдийг аялал жуулчлалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, аялал жуулчлалын салбараас иргэд ашиг олох боломжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, загвар, хаяг, шошго, тайлбар, сав баглаа боодлыг жуулчдын хэрэгцээнд нийцүүлэх, Улаанбаатарын гэсэн онцлог дүр төрх бүхий бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг гаргах зорилгоор тус сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ