Э.Эрдэнэбулган охин бидний сэтгэлд найдаж байна

img

 
Э.Эрдэнэбулган
 
 
Өнгөрсөн жил эмийн гаж нөлөөнөөс үүссэн өвчнөөр шаналаад байгаа Э.Эрдэнэбулган охины гэр бүлийнхэн хэвлэлийнхэнд хандаж, ард түмнээсээ тусламжийн гараа сунгахыг хоолойгоо зангируулан гуйж суусан. Тэгвэл тэр охины өвчин өдгөө улам хүндэрчээ.
 
 
 
Аймшигт эм, тарианы гаж нөлөө
 

 ... Э.Эрдэнэбулган 2009 онд Багануур дүүрэгт дунд сургуулиа дүүргээд Улаанбаатар хотноо Хүрээ дээд сургуульд техникийн англи хэлний орчуулагч мэргэжлээр элсэн суралцжээ. Харамсалтай нь сургуулиа дүүргэж чадалгүй гуравдугаар курсээсээ өвчний улмаас чөлөө авав. Улмаар цэл залуухан хориодхон насны босго өнгөрч яваа насандаа охин өвчнөөсөө болж найз нөхдөөсөө ч холбоо таслаж, гэртээ ганцаараа маш их цаг хугацааг өвчиндөө шаналан өнгөрүүлэх болжээ. 

 

 

Ээжтэйгээ хоёулхнаа, айлын хашаан манаж амьдардаг Э.Эрдэнэбулган 15 настайдаа багтраа өвчнөөр өвчилж оношлогдон, 2005 оноос эмч нарын зөвлөснөөр гуурсан хоолой өргөсгөдөг “дексаметазон” хэмээх дааврын тариаг хийлгэж эхэлсэн нь ийнхүү дөрвөн жилийн дараа хичээлдээ явж чадахгүй, цаашлаад амь насанд нь аюултай үр дагавар үзүүлжээ.
 

 

Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон “дексаметазон” тариа нь их тунгаар хэтрүүлж хэрэглэвэл аюултай гэдгийг Булгаа охинд ямар ч эмч зөвлөсөнгүй.
 
 

 Дексаметазон тариагаар өдөрт 8 удаа тарьдаг

 

Эхлээд сардаа ганц хийдэг байсан тариаг 14 хоногт нэг, долоо хоногт нэг хийж, одоо бүр өдөрт 7-8 удаа хийдэг болжээ. Ингэхгүй бол амь насанд нь аюул учрах аж.
 

 

2012 оноос өдөр бүр ханиалгаж, амьсгаа нь бачуурч биеийн байдал нь улам дордсон тул сургуулиасаа ч гарахад хүрсэн. Гэрээр эм, тариа хийлгэж эмнэлгээр тогтмол явж, хэвтэж эмчлүүлсэн хэдий ч өвчин нь улам бүр даамжирч сүүлийн жил гаруйн хугацаанд давшингуй явцтай болжээ.

 

 
Тарианы нөлөөгөөр амьсгаадаж, ханиалган, зүрх дэлсэж, маш их хөлрөн хавагнаж, арьсан дээр цэврүү тууралт үүсэж, жин нь огцом нэмэгдсээр 45 килограмм жинтэй охин гурван сарын дотор огцом таргалж 105 килограммд хүрчээ.

 

Улмаас сүүлийн таван жил сарын тэмдэг нь үзэгдээгүй аж.
 

 

Шинжилгээгээр бөөрний үрэвсэл, элэг, зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт ч нэмж илэрчээ. Түүнчлэн, сүүлийн сар гаруйн хугацаанд цустай шээдэг болсон гэнэ. 

 

 
Эмчилгээний олон талын хүндрэлүүд ийнхүү бусад эрхтэнд ч нөлөөлж охины бие эрс муудаад байна.
 

 

Хамгийн аюултай нь шөнөөр амьсгал зогсдог хам шинжтэй болсноор охин, ээжтэйгээ хамт унтаж амрахаа ч бараг больж.
 
 
Мөн эмч нар түүний өвчин өнчин тархины үйл ажиллагааны алдагдал, эсхүл өнчин тархины хавдраас болж ингэж хүндэрч байж болзошгүй хэмээн таамаглажээ. 

 

Тариа тарьсан арьс нь хүүхдийн зулай адил нимгэрчээ

 
 
Харамсалтай нь манай улсад дааврын гаралтай өвчлөлийг үзэж оношлох лаборатори ч байхгүй.
 

 Э.Эрдэнэбулганы ээж М.Нармандахт яваагүй эмнэлэг, уулзаагүй эмч, үздэг хардаг хүн ч байхгүй болж. Одоо Э.Эрдэнэбулган аюулт өвчинд нэрвэгдсэн биеэ ч дийлэх тэнхэлгүй болж сүүлийн нэг жил хэвтэрт ороод байна.

 
 
Өнгөрсөн жил Э.Эрдэнэбулган охины ээж М.Нармандах ах дүү амраг садан, найз нөхөд, сайн санаат хүмүүсийн буянаар хоёр сая орчим төгрөг цуглуулж чаджээ. 
 
 
Уг мөнгөөр БНХАУ-ын Бээжин хотод ийм өвчин эмчилдэг гэсэн албаны хүний ярианд итгэн, очсон боловч тусыг эс олсон байна. Охиндоо цуглуулсан цөөхөн хэдэн төгрөг нь Бээжин хотын эмнэлгийн шинжилгээ, эмнэлгийн төлбөрт өгөөд барагджээ. Гэвч тус эмнэлгээс “Шинжилгээний дүнг харлаа. Манайх эмчилж чадахгүй юм байна. Та БНСУ-ын зорьсон нь дээр байх” хэмээн зөвлөсөн байна.
 
 
Түүнчлэн, Э.Эрдэнэбулган охины тарианд өдөр дор хаяж 40-50 мянган төгрөг зарцуулдаг юм байна. 
 
 
Одоо ганц л найдлага үлдэж. БНСУ-ын Chonnam National University Hospital хэмээх эмнэлэгт маш ховор төрлийн ийм өвчтэй хүмүүс эмчлэгдэж эдгэрснийг ээж, охин хоёр олж мэдээд олон түмнээсээ тусламж гуйхаар шийдэж. Тус эмнэлэгт хоёр долоо хоног хэвтэж оношлуулахад 18-20 сая вон шаардлагатай аж. 
 
 
2015 онд гарсан өвчний тодорхойлолт
 
 
 
 Тэнд л энэ тарианы гаж нөлөөнөөс үүссэн өвчнийхөө эцсийн оношийг тодруулж эмчилгээ хийлгэж болох юм. Онош тодорсны дараа хийлгэх эмчилгээтэйгээ нийлээд ойролцоогоор 100 сая төгрөг. Онош хэрхэн гарахаас шалтгаалан хийгдэх эмчилгээний төлбөр нааш цааш болох аж.
 
 
 
Ээж М.Нармандах:  Цэл залуухан ганц охиноо яаж зүгээр алдах билээ
 
 
Охины ээж М.Нармандах
 
 
Инээж баярлах, сурч боловсрох залуу насандаа охин минь хүнд өвчинд дийлдэж амьдрах хүслээ хором бүрт алдсаар л байна. Удаан хугацааны зовиур, шаналгаа, биеийн байдлаасаа болоод амьдрах хүсэлгүй байна, үхмээр байна гэж хэлдэг болсон
 
 
Охин минь “Ээж таныгаа олон ч жил зовоолоо, сайхан мэргэжил эзэмшиж сайн хүн болоод таныгаа өргөж явах хувьгүй байж охин нь. Одоо таныг ч ингэж зовоогоод яахав, энэ өвчнөөс салж эдгэрнэ гэдэг найдлага ч алга. Би ер нь үхсэн нь л дээр юм” гэж ярьдаг.
 
 
Багын үг дуу цөөтэй, даруухан томоотой болохоор өвчин зовлонгоосоо санаа нь зовж нийлдэг хэдэн найз нараасаа ч холбоо таслаж дотроо л шаналж хямарч байх шиг. Өдөртөө ганцаараа гэртээ үлддэг болохоор ихэнх цагтаа өрөөнөөсөө гаралгүй хэвтэж байгаа. Энэ ганцаардал ч охиныг минь улам дордуулж байна. Би дэргэд нь байж хань болоё гээд ажил хийж мөнгө олж эм тариаг нь авахгүй байлтай биш. Хамгийн хэцүү нь шөнөөр үе үе уушги нь ажиллахаа больж амьсгал нь зогсдог. Хэрвээ дексаметазон гэдэг тариаг таславал шууд үхэлд хүргэх учир охиныг минь ийм болгосон гэж мэдсээр хэрнээ өдөрт 7-8 удаа өөрийн гараар хийж байна. 
 
 
 

 

 
Одоо эцсийн найдлага түмэн олон минь л болоод байна. Үхтэл үр харам гэж цэл залуухан ганц охиноо яаж зүгээр алдах билээ /нулимс нь цийлэгнэж, хойлой нь зангирав/. Сайхан сэтгэлт ард түмнээсээ охиныг минь эдгээж өгөөч ээ хэмээн зовлонд шаналсан эх би эцсийнхээ итгэл өвөрлөн гуйж байна.
 
 
Охины найдвар та бидэнд иржээ
 
 
 

 

Одоо Булгаа охин Солонгос улсыг зорьж өвчнөө оношлуулан, эмчлүүлж эдгэрнэ гэсэн найдлага тээж эхэлсэн. Түүний найдлага та бидний гарт байгаа аж.

 

 
М.Нармандах ганц охиныхоо төлөө СХД-ээс УИХ-д сонгогдсон гишүүддээ удаа дараа ханджээ. Гэвч хэн нь ч хүлээж аваагүй аж.
 

 

Тухайлбал, УИХ-ын Л.Эрдэнэчимэгт хандаж, хүчилтөрөгчийн аппаратыг тодорхой хэмжээний хөнгөлттэй үнээр авахыг хүссэн захидал бичжээ. Гэвч боломжгүй гэсэн хариулт ирсэн аж. Уг нь тус аппарат нь нэг сая 200 мянган төгрөгөөр “Монос” эмийн санд борлуулагддаг юм байна.
 
 
Одоо Булгаа охин Солонгос улсыг зорьж өвчнөө оношлуулан, эмчлүүлж эдгэрнэ гэсэн найдлага тээж эхэлсэн. Түүний найдлага та бидний гарт байгаа аж.

 

 
Хандивын данс:
 
Хаанбанк: 5925096740
 
Төрийн банк: 103700428903
 
Холбогдох утас: 94793385 Э.Эрдэнэбулган охины ээж М.Нармандах

 

 

 

Өвчний улмаас 3 сарын дотор 105 кг жинтэй болжээ

 

 

Ээж нь охиныхоо тарианы мөнгийг олохын тулд таксинд явдаг

 

 

М.Нармандах: Охиноо л эрүүл саруул болгочих юмсан

 

 

 

 

2014 онд  мэргэжлийн эмчийн гаргасан тодорхойлолт

 

 

Б.Дэжид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sterenhand:
Hurdan idgeerei dvv mine setgel sanaagaar unaltgvi idgene
2021-08-28
2015-10-07:
МОНОС БУЮУ УИХ-ын Л.Эрдэнэчимэг хүчилтөрөгчийн аппаратыг хөнгөлттэй үнээр ӨГЧИХӨД ЯАДАГ БНАА,АРАЙ Л ХАТУУ ЮМ ДАА,ТЭВДЭЖ ЯВАХАД ЮУ ГЭДЭГ БИЛЭЭ ДЭЭ????
2015-10-07
Зочин:
Zaawal tusalnaa zaawal edgene shuu
2015-07-20
Зочин:
Xurdan edgeerei, vneniig xelexed Mgl-chuud mine het ih Emiin zohisgvi heregleetei xvmvvs, eniigee bolimoor ymdaa, dur meden em hereglej, taria tariulna......................
2015-07-07
chimgeed:
hurdan edgeerei saihan setgeltei hvmvvsiin buyngaar hol deeree bosooroi dalaid dusal nemer gehcheer bolomjooroi tusaltsgaay hvmvvsee sain vils delgereh boltugai
2015-07-04
ch8mgeed:
ter erdenechimeg 1say 200 giin aprat ogchihod yu unah geed bgan boloo barag neg odriinh ni tansaglalin mongo shde baliar hvn chanargvi shulmas ymaa
2015-07-04
uyangaa:
erdenechimeg gishvvvnee iim l byd tanii tuslamj heregtei bna ene ohind tusalj hairal tusalwal taniig burhan baigal delhii chin harah bolno vgui bol olon hvn taniig haraan zvheh bolno
2015-07-03
bi:
Bolomjooroo tuslayaa Hurdan edgeerei
2015-07-03
sony:
huurhiiduu
2015-07-03
sony:
huurhiiduu
2015-07-03
Munguntsetseg:
Hurdan edgeerei
2015-07-02
chimgee:
Ee hoorhii ene ohind hvmvvsee bolomjooroi tuslaarai evii hoorhii teneg yuch medehgvi maliin emch naraas bolj hoorhii hvmvvs ih hohiroh yumaa ene ohinii aav eejiig ni tanidag hvmvvs bna baganuurt baisan 9 r bairand baisan hvmvvs bna aav ni baganuuriin uurhaid ajildag baisan baganuuriihan sain tuslaarai
2015-07-02
Bilguun:
Archaigui har hulgaichuud. SHD-s garsan yum bol niileed gants apparat avj ugch chadadgui hugiin amisgaanuud vee. Yalanguya ter gants emegtei durak n yasan setgelgui amisgaliin har apparat ve.
2015-07-02
Nномин:
Ene nadtai adilxan yun toxioldson yum bna...nam.g 21 tei 2009 bxad xaniad xvndred tvrgen duudaxad tvrgenii emch sain ch vzelgvi astmatai bna enee teree ged xaldwart luu awaad yawsan xaldwart ochood eeljiin emch vzeed nogoo xyatad.s orj irj bsan h1n1 bilvv ter bna yaraltai xewt gd xewtvvlsen xewtseniii daraa 2xonog yamar ch emchilgee xiigdeegvi poli vit c vit ogsoor 3dax odor.s deksamitazon gdg tariag xj exelsen ter tariag xiilgesnees exleel amisgal dawchdaad barag zgr bolj bsan xvn bvr muudsan ter tuxaigaa eejdee xelj arai gj xaldwartaas orgox n xolgvi g a rsan gertee garch ireed ardiin emlegt 10 cong darxlaa sergeex emchilgee xiilgeed astma chgvi h1 n1 chgvi ervvl bolsondoo. ..ter deksamitazon gdg taria chin daawriin garaltai ix xereglewel bienii yum zogsdog tsaashlaad ireedvid jorwmslex esex n todorxoihvi tm l xv c htei taria shdee
2015-07-02
solo:
Araichde neere ene mongoliin emleg emch nar ern yu hdg uls bnaa tsagaan halaad omsson aluurchad deeres n erdenchimeg gd shaimiisan avgai yu ve neere denduu uur hurch bn
2015-07-01
зочин:
СХД-т Тэрбишдавга Сумъяабазар Эрдэнэчимэг нар тойргоос сонгогдож гарсан шүү дээ Энэ 3 хүн энэ охинд тусламжын гараа сунгаж амьдрал хайрлаасай . Эрүүл мэндийн яам тодорхой хэмжээний мөнгө өгдөг гэлүү
2015-07-01
Зочин:
Bolomjooroo tuslayaa.itgel naidvaraa l aldaj bolohgyi.ene h chuhal shy! Hicheegeerei!! Ter gishyyn neg bodliin tuuz haichilah showdah tseej deldeh blhooroo hamgiin tyryynd bh yum nogooteigyyr odort hed hichneen hymyys tuslamj guidag bol ter bolgon hetsyy bg ch yumu medehgyi yumda.gehdee l ygyi gesen hatuu hariult bish arga zam hailtsah dem boloh estoi hynii neg
2015-07-01
g:
yagaad hunjiliig n suhuj zurag awch bgan? hunii huwiin erhend ingej haldaj bolohgui.
2015-07-01
Zochin:
Erdenechimeg ene ohind tusalbal burhan taniig ulam bayjuulna,hervee tuslaj chadahgyi bol Monos dampuurna.Iim l 2 zam bna.
2015-07-01
jjj:
ямар хэцүүү юм бэ дээ чааваас
2015-07-01
zochin:
minii duu edgernee egchiinhen setgel hodlood baahan yulchlaa muu erdene himeg chi araich dee hoorhii ohiniig haraach muu ysan teneg avgai yaj yls tord orj irsiin muu shoyjchin pizdaa
2015-07-01
Зочин:
Эрдэнэчимэг естой новш юм байнадаа. Хуний эруул мэндийг бодсон гэж архи тамхи гээд л донгодоод байсан, шоучин авгай. Жинхэнэ гар сунгах естой хуний нэг энэ охин байна. Ганц аппарат егчих сэтгэлгуй амьтан улс орны телее байж харагдаач. Хунээ хайрлаж байж наад улс терее ярь голоо зохисон тэнэг авгай
2015-07-01
Эрдэнэбулган:
Дансны хүлээн авагч нь Эрдэнэбулган юм байна шүү
2015-06-30
mmm:
Mongoliin emch nar vneheer muu , zvgeer l vzlegiin 20, 30 myangaa awah gj vzsen boldog tegeed yu ch helj mededgvi duugai l heden em bichij ugdug, tegeed nuguu hvn ni onoshoo ch todruulj chadahgv iyawsaar uwchin ni hvmderch baahan emnelgeer vzvvlj yawsaar sanhvv ni ch hetsvv boldog vneheer muu
2015-06-30
zaya:
Minii dvv setgelin tenxetei bgarai. Xurdan edgeerei. Messeg uilchilge awax bi zuitei bxa
2015-06-30
anonymous:
mongoliin emch nar yaagad iim teneg bdag yumbe... etseg ehchuud ni ch bas yamar yum huuhedde ugch bgaga sain sudalj medej avj baij uguhgui..bi joohon bhda unadag uvchtei bsan.untaj bhda , seruun bhda genet uhaan aldaad. ter uyed barag 20 garui uur uur umlegeer yavj bsan. buh emch nar eniig epilepsy tarhinii uvchin gej onochlood nadad mash ih huchtei em ugj bsan. ter ni joohon namaig udurjinguu nozooruulj, noir hurgej yavuuldag bsan, bi teriine medku 3 jil garuu uuj yavsan... tegj tegj bi gadaadruu garaad hamgiin ehnii orson emneleg. minii unadag ni tarhinii uvchin bish, harin zurhnii uvchin bnaa gej helsen..ter ni ch zuv baij, bi uur em uudag bolj ehleed ternees hoish 6 jil garui zuv zugeer baigaa....nadaas uur bas zunduu huuhduudiig buruu onishilj, buruu em uulgaj yavsan geheer uur hurj bdag yum. mongold bgaa etseg ehchuud yamar negen em emchees avbal, zaaval uursduu interneteer haij sudalj bgaarai ..!!!!!!!!
2015-06-30
Зочин:
yoo neeree ene mgl emch nar hereg algaa, buur uur hurch uhlee
2015-06-30
gerel:
erdenechimeg 1 apparat uguud buyan bolchihgui muu l bna daa
2015-06-30
Зочин:
uu ene erdenchimeg gishvvn gants apparat awad ugchihud yduurchih gd bdiin bhda shiideed ugchihgvi. ene gishvvd ch de chaawaas bidneesee ydruuhan bodoltoi uls yumdo. ohiniig yaj edgeej blh bol.
2015-06-30
Zochin:
Дансны хүлээн авагч нь Эрдэнэбулган юм байна шүү
2015-06-30
zochin:
utsnaas msj bicheed handiv ogdog tusgai dugaar neelgechihmeer yum bn.
2015-06-30
fgh:
Erdenechimeg gishuun uneheer hun muutai,hunii muug uzsen ontsgui hun yumaa, yaj iim hun turd garch chaddag bnaa, ur huuhed ni unshij bga bol ter eejdee hel ichdeggui yumuu
2015-06-30
gerel:
erdenechimeg 1 apparat uguud buyan bolchihgui muu l bna daa
нар:
энэ эрдэнэчимэг гишүүн чинь цагаан сараар өндөр настнуудад шприц марль өгсөн увайгүй хүн дээ
2015-06-30
unshigch:
Dansaa bicheed khuleen avagchiin neree bicheeguin ulmaas mash ikh guilge ner dans zoruu gej butsaj baina.
2015-06-30
Зочин:
huurhiiduu face-r suuliin ued tuslamj guisan iimerhuu uruvdultei medee ih yavdag boljee ter bolgond engiin ard irged l uvchtei zovlontoi humuustei tuslah yumdaa ene ard tumniihee tatvaraar bayjigsad yadaj 1 hund emchilgeenii zardal ugchih setgeltei hun bdgui yum bhda
2015-06-30
Зочин:
ядарсан өвчинд шаналсан нэгэндээ баячууд биш энгийн иргэд нь тусалж тэдэнд амьдрал хайрлаж байна ...хурдан эдгээрэй монголд маань сайхан сэтгэлтэй залуучууд зөндөө бий
2015-06-30
A:
УИХ-ын Л.Эрдэнэчимэгт яасан сэтгэлгүй хүн бэ арай ч дэ
2015-06-30
нар:
энэ эрдэнэчимэг гишүүн чинь цагаан сараар өндөр настнуудад шприц марль өгсөн увайгүй хүн дээ
dejid:
94793385
2015-06-30
Baasai:
yamar utsaar yarih be ? Bi em egie
2015-06-30
dejid:
94793385
Зочин:
миний дүү сэтгэлийн тэнхээтэй байж өвчнөө даван туулна шүү. Хандивын данс нээсэн чинь сайн хэрэг, гэхдээ ажил төрөлтэй хүмүүс тэр болгон банкинд дугаарлан байж хэдэн төгрөг хийх нь ховор байх оо. Мессэж бичээд мөнгө хандивлаад байдаг биз дээ. Тийм үйлчилгээ авчихаа тэгвэл хүмүүс мессеж их бичих байх. За ямартай ч хурдан эдгэж сайхан амьдраараай амжилт хүсье дүү минь. Эрдэнэчимэг авгай тэгнэ ээ, харах царайны шоучин чамд туслах нь юу л болдоо.
2015-06-30
Narangerel:
shiljulsen shu! hurdan edgerei nz min!! tanihgu ch gelee chamaig hurdan edged uzesgelentei shan uhantai ohin eejinhe achig hariuladai gj huschina. bosood irnee amjilt
2015-06-30
sf:
setgeliin hattai baigaaraa chi zaaval edgenee ard tumen chine chamd tuslah bolnoo
2015-06-30
Зочин:
hyataduud uzej sonirhchihood mungo avchihaad chadahgui tsaahaa genee. odoo solongos ni aimar ih mungo avaad chadahgui baisan ch avaad heseg togloh ni. manai urlagiin gavyat, toriin shagnalt Batchuluun nas barsan sh dee. mungiig ni butsaasan bolov uu. 200 saya tugrog gej bsan
2015-06-30
Handiw:
Handiw shiljuulle hurdan edgeerei
2015-06-30
mgl:
Erdenechimeg gishuun hun chanar muutai yumaa aptektni 1200000 gar zaragdaj bga apparat undsen uneni ilvv hyamd l yum bna sghte gantsiig unegui ugch chadahgui goroij uheh geed bgaan bhdaa iim hun uls orniii tuluu yum hiilee yu ? !!!!!!!
2015-06-30
zochin:
huurhii duu, duugees min yalgaa yu baihav. humuusee chadah chineegeeree tuslaarai
2015-06-30
zochin:
Chadax chineegeeree xandiv ugnuu
2015-06-30
dd:
hetsuuch yumaadaa gants biye eej huuhed ni iim bol tusaltsgaah heregtei
2015-06-30
цэцэг:
хүмүүсээ бүгд туслая, энэ жил сонгуулийн жил байсан бол наад Эрдэнэчимэгээс авхуулаад тэр аппаратаа зүгээр өгөх байсан биз, Ажнайн Бат-эрдэнэ баахан хүмүүсийн Макоа-н казинод мөнгө өгч тоглуулсан гэсэн тэр хүнээс гуй, аягүй бол санал өгөх тойрог нь биш гээд өгөхгүй юм болов уу, за яахав сайхан сэтгэлт иргэд тусланаа, би 10-нд цалингаа буухаар хандивланаа
2015-06-30
zochin:
Mongolchuud mini ymar oodgvi boltson ym be uul uurhai uls toriin medeenii door vheldchih geed bicheed biy biynee barij idchih geg baidag bj ene ohini talaar neg ch dursaagvi bh ym aria ch de.minii dvv edgernee tvmen olon mini ah dvv heveere bga minii dvv saihan amidarnaa udahgvi chi emchilgeende yvna. uls ih orondoo ihiig hiij bvteegeerei. amjilt hvsey hurdan idgeed ireerei.
2015-06-30
zochin:
minii duu edgernee egchiinhen setgel hodlood baahan yulchlaa muu erdene himeg chi araich dee hoorhii ohiniig haraach muu ysan teneg avgai yaj yls tord orj irsiin muu shoyjchin pizdaa