Д.Батцогт: МАН зургаан сайдаа тат

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар 2014 оны улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, байнгын хороодод шилжүүллээ.

 

Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, санал хэлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт МАН-ынханд "агсам тавив". Тэрбээр "Ардын намын гишүүдийн хэлж байгаа үгэнд ганц хоёр үг хэлмээр байна. Номтойбаяр гишүүн, ардын намын бүлгийн дэд дарга хүн. Би ардын намын бодлого гэж үзэж байна. Өчигдөр бүлгийнхээ мэдээллийг хийхдээ Бид засагт ороод ганцхан ажил хийсэн. АН-ын алдаа, но-г олж авлаа гэдэг үг хэлсэн.

 

Би буруу дуулаагүй бол АН-ыг сонгож болохгүй гэдгийг ухаарлаа гэж хэлсэн. Ажил хариуцсан хүмүүст нь алдаа оноо гэж байдаг бол тэр улсуудад нь хариуцлага тооцохоос АН-ын шударга мөрөөрөө ажлаа хийж байгаа мянга мянган гишүүнийг хавтгайруулж ярих нь буруу. Номтойбаяр шиг гишүүн олон болоод Монголын төр сайхан болчих юм байна л даа. Би тэгж бодохгүй байна. Одоо больё, өөх ч биш, булчирхай ч биш. Би ардын нам засагт орж ирээд сайн зүйл авчирсан гэж бодохгүй байна. Сахил хүртсэн биш шал дордов гэгчийн үлгэр боллоо.

 

Бүлгийн дэд дарга нь ингэж мэдэгдэж байгаа юм бол зургаан сайдаа тат л даа. Бид дэмжээд өгье. Та нар минь бүтэн нэр, бүлээн зүстэйгээ сонгуульдаа ор. Муу нэртэй, муухай царайтайгаараа бид ялаа үүрээд орьё" хэмээн чамгүй бухимдав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Чи бас л Монгол орноо баялагаа луйвардаж цөлмөх луйварчины нэг байна
2015-07-01
Зочин:
Гоё хэлжээ
2015-06-30
ulaan:
ene gishuun eruuleer setgej eruuleer bodson bna uneheer ardiin namiin nuhud 16 ond tseber nertei orie gebel zasgaas garch zaigaa tabij ug guih nohoid guihgui nohoi saad gedeg ugnii adil humuus ajlaa hiig nomtoibayr metiin nomgui humuus bugd duugui suubsl taarna
2015-06-30
sdfasd:
hehe ene ix AN iin baatar bolj dee. Urvagch
2015-06-30
Иргэн:
Батцогтыг чи биш, Энхбаяр биш Ховдын ард түмэн сонгосон.
2015-06-30
Иргэн:
Батцогт үнэхээр зөв хэлжээ. Тийм сүрхий юм бол өөрсдөө гараачээ МАН-ийнхаан.
2015-06-30
khuslen:
Adildaa adil goildoo godil negneesee deerdeh um bhgui. 16 ond manangaas salna shuu ard tumeen
2015-06-30
zuv:
Battsogtiin zuv. Yumta sumtai garuudad iim l hariu bolno.
2015-06-30
Заас:
bulgiin ded dargin ugiig MAN-n bodlogo gej uzej baigaa bol AN-n aldaa gargasan alban tushaaltnuudin uil ajillagaa ni AN-n bodlogo mun baij taaraa. Adildaa adil godildoo godil nuhduud bie bienee yu geed bgaa yum be.
2015-06-30
зочин:
Арвиний дүү юу яриад эргүүтээд бнаа,Энхбаярын ачаар УИХ-д орсноо мартаад одоо юу солиороод бнаа?
2015-06-30
Иргэн:
Батцогтыг чи биш, Энхбаяр биш Ховдын ард түмэн сонгосон.
Иргэн:
Батцогт үнэхээр зөв хэлжээ. Тийм сүрхий юм бол өөрсдөө гараачээ МАН-ийнхаан.