Хөл хориот халдварт өвчний үед тусламж үзүүлэх сургалт хийжээ
2015-06-30

 Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт “Олон улсын хөл хориот халдварт өвчний үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ” сэдэвт үзүүлэх сургууль зохион байгууллаа.

 

Уг үзүүлэх сургуульд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Эрдэнэбат, Онцгой комиссын гишүүн Н.Дайвий-Од, Н.Алтайбаатар, ОБГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Ганбаяр, ЭМГ-н Мэргэжилтэн Д.Нарантуяа, Д.Бат-Өлзий, Н.Аюурзана, мөн  нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтэн нийлсэн 23 хүн оролцлоо.


Гамшгаас хамгаалах эмнэлгийн албаны штаб, удирдлагын гишүүд ширээний дасгал дээр ажиллаж шинэ вируст халдвартай тэмцэх,  сэргийлэхэд тулгарч байгаа бэрхшээл шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар санал солилцсон байна.

 

Аймгийн Онцгой комиссын дарга нөхцөл байдалтай биечлэн танилцаж шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгслийн дэмжлэг туслалцаа үзүүлэхээр болжээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин