Тэшиг сум цэвэр, бохирын нэгдсэн шугамтай болжээ

img

Хөдөө орон нутагт хэрэгжиж байгаа "Мон–13" төслийн хүрээнд сумын төвийн айлуудыг цэвэр бохир усны шугаманд холбох ажил хийгдэж байгаа. Энэ төслийн Булган аймгийн Тэшиг суман дахь нээлт өнгөрсөн амралтын өдөр болжээ.

 

Тус суманд эхний ээлжинд төсвийн 5 байгууллагыг холбохоор болоод байгаа бөгөөд цаашдаа Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар өргөжүүлэн аж ахуйн нэгж иргэд рүүгээ татах төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээн Тэшиг сумын засаг дарга Ж.Гансүх ярьсан байна.

 

Одоогоор цэвэр бохирын байгууламжаа холбоод байгаа бөгөөд ирэх 9 дүгээр сард ашиглалтанд оруулах юм.

 

Улсын хэмжээнд 330 гаруй сум байдгаас 8 суманд нэгдсэн халаалт, цэвэр, бохир усны систем холбогдохоор болсон. Үүнээс 4 сум амжилттай хэрэгжүүлж дуусах шатандаа ороод байна. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ