Залуус нэгдэж, 50 хүүхдийн цэцэрлэг барихаар болжээ

img

Монголын Залуучуудын Холбоо, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, ИТХ-тай хамтран тус дүүргийн 19 дүгээр хороонд 50 хүүхдийн цэцэрлэг барихаар болжээ. Нийт 250 орчим сая төгрөгийн өртөгтэйгээр босох цэцэрлэгийн зардлыг залуусын дэмжлэг тусламжаар бүрдүүлэх аж. Тус цэцэрлэг нь нийт 290 м2 талбайтай бөгөөд хоёр ангитай, хоёр танхим, гал тогоотой, урлагийн заалтай байхаар төлөвлөжээ.

 

Цэцэрлэгийн барилгын ажлыг энэ сарын 3-ны өдөр эхэлж, есдүгээр сарын нэгэнд ашиглалтанд оруулах аж.

 

19дүгээр хороо бол алслагдсан төдийгүй цэцэрлэгийн хүрэлцээ тааруухан учир сургуулийн өмнөх боловсрол эзэмших 277 хүүхдийн ердөө 100 хүүхэд л цэцэрлэгт явдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ямар утгын алдаатай бичдэг юм бэ ,50 цэцэрлэг барих гэж байгаа юм шиг ойлгогдож байна ш дээ,
2015-07-02
зочин:
Баярлалаа залуусаа. Жавхлан Шаравжамц хоёроос л дээр сэтгэж.Тэр хоёрт ийм ухаан заяагаагүй нь харамсамаар
2015-07-01
Зочин:
Amjilt zaluusaa. Usee husuulna gj u ch hiihgui hiirhej bg 2 s l deer zaluuchuud bndaa
2015-07-01
Зочин:
amjilt
2015-07-01