Грек өрөө төлсөнгүй

img

Грекийн Засгийн газар, Олон улсын валютын сангаас зээлсэн 1.6 тэрбум ам.доллароо эргүүлэн төлөөгүй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. ОУВС өчигдөр буюу 2015 оны зургадугаар сарын 30-ны 23.30 минутаас өмнө Грекийг өрөө төлөхийг хүссэн юм. Ерөнхий сайд Алексис Ципрас өрөө төлөөгүй шалтгаанаа тайлбарлаагүй ч “Энэ ням гаригт Грекчүүд Европын холбоонд үлдэх эсэхийг шийдвэрлэх болно. Энэхүү бүх нийтийн санал асуулгын дараа өрийн асуудлаар бид ярилцах болно. Грек санхүүгийн хувд тогтворгүй байна. Ихэнх банк хаалгаа барьж, иргэдийн амьдрал доошилсоор байгаа. Тиймээс Грек өрөө төлөхийг тийм ч их яарахгүй байна” гэж хэлжээ.

 

ОУВС-ын тэргүүн Кристин Лагард Грекийг заасан хугацаанд нь зээлээ төлөөгүйг буруутгаж “Грект хангалттай хугацаа олгосон. Одоо бид өөр аргаар ярилцах болно” хэмээн мэдэгджээ.

 

Германы Канцлер Ангила Меркел, Ерөнхий сайд Алексис Ципрасыг зэмлэж “Хангалттай хугацаа олгож байхад бидний итгэлийг алдлаа. Мэдээж хэрэг Грек биднийг үл тоож байна” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

odoo ingeed Greec:
bombogduulenede huurhii
2015-07-01