Зуслангийн байшингийн ханан дахь кино театр

Зуслангийн байшингийн ханан дахь кино театр
Хүүхэд байхдаа зуслангийн байшингийн ханан дээр цагаан даавуу өлгөж зуслангийнхаа бүх хүүхдүүдийг дуудаж байгаад л кино үзэж байсан биз дээ. Жэки Чаны кинонууд, Хонгилдон гээд л олон гоё кинонууд бидний дурсамжинд үлдсэн байдаг. Тэгвэл одоогийн технологи хөгжсөн энэ үед зуслангийн кино театрыг илүү сонирхолтойгоор хийж болохгүй гэж үү?
Зуны халуун өдрийн дараа, оройн сэрүүхэн салхины сэвшээнд зуслангийн байшингийн ханан дээрээ кино театр байгуулж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ дуртай киногоо үзээд суух сайхан биш гэж үү? Магадгүй Xbox-оо холбоод хүүхдүүдтэйгээ тоглох нь ч илүү хөгжилтэй байж магад. Томчуудад ч энэ санаа таалагдах нь гарцаагүй. Харин хүүхдүүд маань унтаж, хөршүүд маань харьсны дараа эхнэртэйгээ эртний классик хайрын кино үзэж болох юм.
Зуслангийн кино театрыг хэрхэн хялбар аргаар байгуулах вэ? Танд туслах дараах алхмуудыг уншаарай:
- Байршил байршил байршил. Зуслангийн байшингийнхаа орчимд тохиромжтой байршлыг хайгаад үзээрэй : хашаа, байшингийн ар тал, байшингийн довжоо, хавтгай дээвэр гэх мэт. Дэлгэцний тань хэмжээнээс хамааран зочид маань дэлгэцээсээ хэр хол суух вэ гэдгийг зөв тооцох нь чухал. Таны проекторын тусгалын зай хэр хол тусдагийг тооцохын тулд Projector Central – ийн мэргэжилтнүүдийн гаргасан тооцоологчийг ашиглаарай : http://www.projectorcentral.com/projection-calculator-pro.cfm Дэлгэцийн тусгалын хэмжээнээс гадна тогоо хаанаас хэр урт зайд татахаа мөн тооцоорой.
- Төхөөрөмжийн жагсаалт. Хамгийн чухал нь проектор, дэлгэц болон кино. HDMI холболттой, өндөр нягтаршилтай дүрс цацах проектор байвал маш сайн. Жишээ нь Epson-ийн гэрийн театрийн шийдэлд зориулсан Epson EH-TW8200 загвар нь HD1080 дүрс цацахаас гадна 3D кино үзэх боломжтой, видео тоглоом тоглоход зориулан бүтээгдсэн проектор юм. Харин таны үзэх киног илүү амьдруулах хүчтэй дуугаралтыг мэдрэе гэвэл нэмэлт хөгжмийн систем холбох хэрэгтэй. Дэлхийд хөгжмийн дуугаралтын системээр алдартай Bose LifeStyle Home Entertainment System 135 гэрийн театр нь олон спикерээр тоноглолгүйгээр зөвхөн 2 ширхэг утасгүй спикерээр театрын дуугаралтыг мэдэрч болох юм.
- Гэрэлтүүлэг. Зөөлөн гэрэл – лаа, утсан гэрэл, дэнлүү гэх мэт оройн киноны уур амьсгалыг амьд болгох сонголтуудыг хийгээрэй. Кино театрынхаа байршлыг сонгохдоо байшингийн болон гудамжний гэрэлтүүлгээс хол байхаар сонгоорой. Кино эхлэхэд бүх л гэрлүүд бүдгэрэх ёстой.
- Суудал. Зуслангийн кино театрт томхон дэр, аяны сандал, гудас гээд л тав тухтай байдал үүсгэж чадах бүхий л зүйлс сандалыг орлох болно. Үзэгчид чинь хүссэн газраа хүссэн суудлаа тавиад үзэж болно. Гол нь нэгнийгээ хаахгүй байхаар зохион байгуулаарай.
- Хөнгөн идэх зүйлс. Кино үзэх гэдэг үгтэй цуг попкорн байнга цуг явдаг. Киноны үеэр попкорн (шууд печэнд халаагаад иддэг попкорнууд дэлгүүрээс авч болох юм), самар, чихэр, печень гээд киноны уур амьсгалыг бүрдүүлэх хөнгөн идэх юмаа зочид тань авчирч болох юм.
Нар жаргахад гайхамшиг эхлэнэ. Өдрийн халуун нар жаргасан тул зуслангийнхаа кино театрт тайван суугаад зуны сэрүүхэн оройг аз жаргалтай өнгөрүүлээрэй. Та өөрийн бүтээсэн зуслангийнхаа кино театрын зургийг авч #backyardmovie хаштаг бичин PC mall пэйж дээр бусадтайгаа хуваалцаарай.
Зуслангийн кино театриа бий болгоход тань мэргэжлийн туслалцаа хэрэгтэй бол манай PC mall сүлжээ дэлгүүрийн худалдааны төлөөлөгчид танд туслахад үргэлж бэлэн байх болно.
Утас: 75753535
Вэбсайт: http://www.pc-mall.mn
Фэйсбукхуудас: www.facebook.com/pcmallofficial
СЭТГЭГДЭЛ БИЧИХ