Йеменийн шоронгоос 1200 хоригдол оргожээ

img

 

Йемен улсын Таиз хотноо байрлах шоронгоос өчигдөр 17.00 цагийн үед 1200 хоригдол оргосон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Оргосон хоригдлуудын ихэнх нь хэт даврагч “Аль Кайди” бүлэглэлийн дайчид байсан гэдгийг Йеменийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна. Тэднийг 2009-2012 оны хооронд хулгай, хүчин, жагсаал болон алан хядах ажиллагаа зохион байгуулсан хэмээн буруутгаж баривчилжээ.

 

Шоронгийн төв байр руу галт зэвсэгтэй 200 гаруй этгээд дайрч орон хоригдлуудыг сулласан байна. Тэд харгалзагчдын аминд хүрэхээс гадна шоронд гал тавьжээ. “Аль Кайди” бүлэглэл оргосон хоригдлуудтай холбоотой эсэхээ мэдэгдээгүй ч “Саудын Араб улс Йеменд цохилт өгсөөр байвал олон сая гэмгүй иргэн амиа алдах болно” хэмээн мэдэгджээ.

 

Энэ онд хэт даврагчид гурван удаа шорон руу дайрч 2600 орчим хоригдлыг чөлөөлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ