Саудын Арабын ханхүү, тэрбумтан Алвалеед бин Талал бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлахаа мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг уламжлав. Ханхүүгийн нийт хөрөнгө 32 тэрбум ам.доллар юм. Тэрбээр өнгөрсөн онд “Forbes” сэтгүүлээс тодруулдаг “Дэлхийн хамгийн баян эрхэм” жагсаалтад 34-т оржээ.
60 настай ханхүү Талал ийнхүү бүх хөрөнгөө буяны үйлсэд хандивлаж буй шалтгаанаа “Надад “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Белл Гейтсийн “Гейтс” сан урам өгсөн. Энэ сангийн буянаар олон хүн жаргалтай болсон. Мөн олон хүн бэрхшээлийн өмнө өвдөг сөгдөөгүй. Тиймээс би олон хүнийг баярлуулахыг хүссэн учир дээрх шийдвэрийг гаргасан” гэж хэлжээ.
Хандивын бүх мөнгийг “Alwaleed Philanthropies” санд өгөх аж. Ханхүү өмнө нь тус санд нийтдээ 3.5 тэрбум ам.долларыг хандивласан юм. Тэрбээр Засгийн газарт ажилладаггүй бөгөөд “Kingdom Holding” компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |