Ч.Мөнгөндалай зүүн аймгуудыг дугуйгаар тойрно

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай зүүн аймгуудаар аялахаар болжээ. Тэрбээр энэ удаа Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг 8 аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг, 60 гаруй сум, сууринаар, хилийн 3 зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км замыг туулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.
Түүний аялал энэ сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна.
Тэрбээр өмнө нь баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6 200 км замыг унадаг дугуйтай туулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ