Европын холбоо АСЕМ-ийг зохион байгуулахад тусална

img

Гэрэл зургийг MPA.MN

 

АСЕМ-ийн 2016 оны 11 дэх удаагийндээд хэмжээний уулзалт манай улсад болно. Үүнтэй холбогдуулан Европын холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ийн асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэнээр ахлуулсан төлөөлөгчид манайд ажлын айлчлал хийв. Монголд хийсэн айлчлалынхаа талаар Европын холбооны төлөөлөгчид өнөөдөр Гадаад харилцааны яаманд мэдээлэл хийлээ.

 

Европын холбооны төлөөлөгчид АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажилтай танилцаж,  зөвлөмж зөвлөгөө өгчээ.  Айлчлалын явцад төлөөлөгчид АСЕМ-ийн бэлтгэл ажлын талаар Гадаад хэргийн яамны холбогдох газрууд, уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөл, Ерөнхийлөгч болон нийслэлийн Тамгын газрын холбогдох хүмүүстэй ажлын уулзалт хийсэн байна. Мөн АСЕМ-ийн хотхон, Шангри-Ла зочид буудалтай танилцжээ.

 

Хэвлэлийн хурлын үеэр АСЕМ-ийн уулзалтыг өндөр хэмжээнд зохион байгуулахад Европын холбоо өөрийн туршлагаасаа хуваалцан, Монголын талтай нягт хамтран ажиллана гэдгээ төлөөлөгчдийн ахлагч Майкл Мэтиссэн илэрхийлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ