МУИС-ийн элсэлтийн бүртгэл өнөөдөр дуусна

img

2015-2016 оны хичээлийн жилд Бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх онлайн бүртгэл өнөөдөр 18.00 цаг хүртэл дуусах юм байна.

 

Харин бүртгүүлэгчид долдугаар сарын 3-нд буюу маргааш 08.00 цагт онооны дарааллаараа бүртгүүлсэн бүрэлдэхүүн сургуульдаа жагссан байх аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Монголын 21 аймаг болон нийслэлд ногдсон квотын тоонд багтсан бол эхний улирлын үйлчилгээний төлбөр буюу 112 мянган төгрөгийг төлөөд МУИС-д элсэх боломжтой аж.

 

Хэрэв бүртгүүлэгч тухайн квотод багтаагүй ч уг тоонд ойр жагссан бол өмнөх хүүхдүүд өөр сургуулийг сонгох магадлалтай учраас burtgel.num.edu.mn-нд бүртгэлтэй хаягаа байнга шалгаж байхыг сануулж байгаа аж.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ