Баяртай ”KHAAN QUEST”

img

"Khaan Quest 2015" Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, сургууль өчигдөр хаалтаа хийлээ. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай болон албаны бусад хүмүүс оролцлоо.  

 

 

“KHAAN QUEST-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуульд Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Франц, Бүгд Найрамдах Чех Улс, Австрали, Бангладеш, Беларус, Канад, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Индонези, Япон, Пакистан, Польш, Тажикстан, Турк, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс зэрэг 23 орны 1200 гаруй цэргийн алба хаагчид оролцсон юм.

 

“Khaan quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд батальоны түвшний команд штабын сургууль, салааны түвшний тактикийн хээрийн сургууль, барилга инжерийн ба эмнэлгийн хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааг зохион байгуулан явуулж  Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэлээ.

 

 Үүний зэрэгцээ, олон улсын цэргийн эмч, барилгын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, туршлага солилцон, орон нутгийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааны хүрээнд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын захын дүүргүүдийн хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Jil unguruh tusam hureegee telsen olon ulsiin chanartai saihan arga bolj ungurlejee.
2015-07-02