“МЕРС” дахин бүртгэгдлээ

img

Өмнөд Солонгос улсад дэгдээд буй Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “МЕРС” вирус дахин бүртгэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлээ. Тус улсад өнөөдөр нэг хүн шинээр вирусын халдвар авсан нь шинжилгээний явцад тогтоогдсон байна. “МЕРС”-ээр 131 хүн халдвар авч, 33 хүн амиа алдаад байна” хэмээн тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв. Улсын хэмжээнд “МЕРС” сүүлийн тав хоногийн хугацаанд бүртгэгдээгүй байсан аж.

 

ДЭМБ-аас Өмнөд Солонгосыг хүлээлгийн хоногтоо шилжсэн хэмээн мэдэгдээд байсан билээ. Харин Тайланд улсад нэг эмэгтэй “МЕРС”-ийн халдвар авсан нь тогтоогдсон ч энэ долоо хоногийн эхээр тэрбээр бүрэн эдгэрч, тус улс аюулгүй бүсийн тоонд оржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ