Онгоцны хөдөлгүүр нь гэмтэж осолджээ

Индонезийн армийн “Hercules C-130” онгоц Самарта арлын Медан хотоос Натуна арал руу хөөрч байхдаа орон сууцны барилга мөргөж, осолдсон юм. Онгоцны хөдөлгүүрийн хэсэгт гэмтэл үүсч, улмаар осолдсон болохыг Онцгой байдлын яамнаас мэдэгдсэн байна. “Энэ бол урдчилсан дүгнэлт. Бид нарийн шинжилгээ, мөрдлөгө явуулсны дараа албан ёсны тайлбар хийх болно” хэмээн Индонезийн нисэх хүчний дарга Агус Суприатна “AFP” агентлагт ярьжээ.
Онгоцонд зорчиж явсан 123 хүн бүгд амиа алдсан. Мөн “Hercules C-130” хоёр давхар барилга мөргөх үед барилга дотор нийт 19 хүн байжээ. Барилга дотор байсан хүмүүс мөн амиа алдсан болохыг албаныхан мэдээлж, эмгэнэл илэрхийлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ