Харанга хамтлаг мэдээлэл хийнэ

img

10.00 цагт  Цусаа бэлэглэх өдрийг тохиолдуулан ХУД-ийн Соёлын ордонд "ХАЛУУН ЦУСТ ХАН-УУЛЧУУД" өдөрлөг нээлтээ хийнэ.

 

10.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А хурлын зааланд эхэлнэ.

 

10.00 цагт НМХГ-ын хурлын зааланд Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ.

 

10.00 цагт Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах талаар Хангарди ордны 14 давхрын "Б" зааланд мэдээлэл өгнө.

 

10.30 цагт  Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол Тусгаар тогтнолын ордны бага танхимд болно.

 

11.30-12.30 цагт Төрийн ордны Иргэний танхимд Дэлхийн Тусгай Олимпод анх удаа оролцох оюуны хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын багийг үдэх ёслолын арга хэмжээ болно.

 

12.00  цагт Тусгаар тогтнолын талбайд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" эхэлнэ.

 

15.00 цагт Харанга хамтлаг  Чингис хаан зочид буудал 5 давхарт их хаад танхимд Sky Resort-д болох Амьдрал тоглолтын тухай хэвлэлийн бага хурал хийнэ.

 

16.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН АГУУЛГА, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ”-ын талаар танилцуулга, мэдээлэл хийнэ.

 

17.00 цагт  МҮХАҮТанхим үүсэн байгуулагдасны 55 жилийн ойн баярын арга хэмжээ  МҮХАҮТанхимын Их танхимд болно.

 

18.00 цагт Үндэсний музейд АНУ-ын төрийн департментийн дэмжлэгээр хэрэгжиж буй "WINS&ROOTS" төслийг танилцуулах ёслол болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ