Трампийг мунхаг нэгэн гэв

Тэрбумтан Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт агаарын тээврийн “Trump Shuttle Airline” компанид ажилладаг Мексикээс ирсэн, цагаач Дени гэгчийг халсан билээ. Трамп “Манай байгууллагад цагаачид хэрэггүй. Би Ерөнхийлөгч болбол цагаачдад хориг тавих болно” гэж ярьжээ.
Олон нийт цагаачдыг гутаан доромжилсон хэмээн Трампийг буруутгаж, “Ерөнхийлөгч болох эрхгүй нэгэн” гэсэн юм. Энэхүү үйл явдлын улмаас тэрбумтэн эр олон нийтээс уучлалт гуйж, ажлаас нь халсан ажилтандаа сэтгэл санааны хохирол өгөхөө мэдэгдсэн билээ. Тэгвэл дуучин Шакира твиттертээ Трампийг мунхаг нэгэн хэмээн шүүмжилсэн тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ.
Шакира “Би Латин Америк. Би ч гэсэн цагаач. Гэхдээ намайг цагаач гэж хэн ч хэлж байгаагүй. Би гайхаж байна. Хүнийг хүн гэж хүндлэхгүй нэгэн яагаад Ерөнхийлөгч болохыг хүсээд байгаа юм. Яагаад Трамп кампанит ажлаа эхлүүлчихээд хүний эрх яриад байгаа юм бол. Трамп мунхаг нэгэн. Америкчууд сонголтоо зөв хийгээрэй” гэсэн байна.
Латин Америк гаралтай дуучин Рики Мартин мөн тэрбумтаныг буруутгаж “Цагаач хүн ажил хийх эрхгүй юм байна” хэмээн жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ