Олон улсын конвенцид нэгдэх орохыг дэмжив

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ Энэ  конвенцид нэгдэн орсноор ямар хуульд өөрчлөлт орох вэ?” гэсэн юм. Олон улсын конвенцид нэгдэн орсноор хууль тогтоомжид өөрчлөлт орохгүй аж. Харин дүрэм журам стандарт гаргах шаардлагатай юм байна.

 

Уул уурхайн салбарт  мэдээллийн сүлжээг бий болгох нь хамгийн тулгамдсан асуудал аж. Тиймээс энэ конвенцид нэгдсэнээр мэдээллийн сан байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан мэдээллээр шуурхай хангаж байх гэнэ.

 

Гишүүд асуулт тавьж, санал хэлсний дараагаар “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийг батлах санал хураалт явуулав. Гишүүдийн 74 хувийн саналаар уг хуулийн төслийг баталсан юм.

 

Дараагаар нь Ойн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
shan medee bna
2015-07-03
Зочин:
shan medee bna
2015-07-03
Зочин:
shan medee bna
2015-07-03