Хөлгийн ослоор 34 хүн амиа алджээ

img

Филиппиний Ормок хотын боомтын ойролцоо 173 зорчигч тээвэрлэж явсан “Kim-Nirvana” хөлөг онгоц ахмадын буруутай үйл ажиллагаанаас болж хөмөрсөн билээ. Ахмад жолоогоо эргүүлснээс болж хөлөг осолдсон болохыг албаныхан баталж байна. Сүүлийн үеийн мэдээллээр хөлгийн ослоор 34 хүн амиа алдаж, 26 хүн сураггүй алга болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

Сураггүй болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Ослын газарт Улаан загалмай нийгэмлэг болон аврах албаны 145 аврагч ажиллаж байна. Хөлөг Ормок хотоос нийслэл Манила хотноо очихоор төлөвлөж байсан ч боомтоос хөдлөөд хэдхэн минутын дараа осолдсон юм. Зорчигчид хөлгийн ахмад болон багийн гишүүдийг ослын буруутан хэмээсэн бөгөөд цагдаагийнхан тэднийг баривчилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ