Санал хураах цагтай болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоомжийн төсөл хэлэлцээд, санал хураалт явуулах үед гишүүд танхимдаа байдаггүй гэмтэй. Тиймээс УИХ-ын дарга санал хураалт явуулахад ирц хүрэлцэхгүй байгаа учир гишүүдийг чуулганы танхимд орж ирэхийг сануулдаг. Харин энэ байдлыг зохицуулах үүднээс чуулган хуралдаантай өдөр үдээс өмнө, үдээс хойш санал хураах цагтай болох тухай хуулийн төслийг А.Бакей нар өргөн барьжээ. Уг хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэх юм байна. Хэрвээ дээрх хуулийн төслийг гишүүд дэмжвэл хууль тогтоолын төсөлд тусгай заасан цагт санал хураалт явуулдаг болох ажээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ