Өрхийн санхүүг өргөжүүлэх, үнэ төлбөргүй сургалт болно

Өрхийн болон хувь хүний санхүүг өргөжүүлэх зорилготой үнэ төлбөргүй сургалт маргааш болох нээ.
Тодруулбал, "Баян эмэгтэй" клубээс өрхийн болон хувь хүний санхүүг хэрхэн өргөжүүлэх, 21-р зууны бизнесийн чиг хандлагын иргэдэд таниулах сургалтыг үнэ төлбөргүй хийхээр болжээ. Уг сургалтад хамрагдсан иргэд орлого, зарлагаа хэрхэн зөв зохистой удирдаж, тодорхой хэмжээний хуримтлал бий болгоход өрхийн санхүүг төлөвлөж сурах зэрэг мэдлэгийг олж авах юм байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус сургалтад бизнес эрхэлдэг болон бизнес эрхлэхээр ямар нэгэн санаа хайж байгаа 18-с дээш насны хүйс харгалзахгүй хүн оролцох боломжтой, хүний тоо хязгаартай гэдгийг онцолсон юм.
Сургалт маргааш буюу энэ сарын 4-нд 15:30-17:30цагийн хооронд Баруун 4-зам Голомт хотхон Бодь даатгалын 3-давхарт болох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 88114013, 88117900 зэрэг утсаар авах боломжтой юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ