Мөнгөтэй хүнд үйлчилдэг эрүүгийн дэглэмтэй болгох гэж байна

img

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү нарын гишүүд Хуульзүйн байнгын хорооны харьяаллаасаа албан ёсоор гарч байгаагаа мэдэгдэж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Эрүүгийн тухай хуулийн төслийг дэмжих боломжгүйгээ мэдэгдсэн.   Тиймээс ч тус байнгын хорооны харьяаллаас татгалзаж байгаагаа тайлбарлан мэдэгдэл хийсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Хуульзүйн байнгын хорооны гишүүд аливаа хуулийн төсөл хэлэлцэх үед хууль зөрчигдвөл сануулж, засуулах арга хэмжээ авдаг гол байнгын хороо. Энэ байнгын хороо үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагийн зэрэгцээ өөрийнхөө эрхлэн гаргадаг гол хуулиудын тухайд хуулийн алдаатай бодлого үйл ажиллагаа явуулж байна. Тийм учраас цаашид энэ байнгын хороонд байх ямар ч бололцоогүй болсон гэдгийг бид хоорондоо  ярилцсан. Цагдаагийн байгууллагын тухай хуулийг гаргаж цагдаагийн байгууллагыг бүтэн 3 жил бужигнууллаа.  Шүүхийн хуулийг гаргаж Үндсэн хууль зөрчсөн бүтэцтэй шүүхээр 3 жил үйл ажиллагаа явуулсан. Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргачихаад байхад тоог үсгээр солиод дахиад Үндсэн хууль зөрчсөн зохион байгуулалттай шийдвэр гаргууллаа. ШЕЗ-ийн дур зоргоороо авирлах арга хэмжээг таслан зогсоох талаар ямар ч арга хэмжээ авалгүй 3 жил болжбайна. Эцэст нь Эрүүгийн хуулийн хэлэлцүүлгийг ирцгүйгээр, хүний кноп дарахбайдлаар хүчээр батлах далд ажиллагаа явуулж, байж болшгүй зүйл хийгээд байгаа учир бид аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргаж байна.  Эрүүгийн хууль гэхэд эд хөрөнгө хураах ялын төрлийг байхгүй болголоо. Ялын төрөлд энэ төрлийн ялыг бууруулдаг. Жишээ нь , галт зэвсгийн,  хар тамхины наймаанаас олсон орлогыг хурааж, хүнийг нь шоронд хийж, нийгмийг аюулгүй болгодог эд. Гэтэл эд хөрөнгө хураах ялыг байхгүй болгосон. Дээрээс нь тооцооны нэгж гэдэг зүйлийг гаргаж ирлээ. Аливаа зүйлийг хийхдээ ам.долларын орнууд ам.доллараар, евротой орнууд еврогоороо хийдэг. Одоо хаана ч байхгүй тооцооны нэгж гэдэг зүйл гаргаж ирлээ. Тэр нь 2000 төгрөгтэй тэнцэнэ гэнэ.  Хэн ч тайлбарлаж чадахгүй зүйлийг Эрүүгийн хуулийн суурь болгосон.  Нарийндаа 1990 оноос өмнө мөрдөж байсан, 1962 оны Эрүүгийн хуулийн торгуулийг хатуу  тоогоор илэрхийлсэн механизмыг суулгаж өгсөн. Одоо цаашдаа мөнгөний ханшийн өөрчлөлтийг Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх бодлогод харгалзан үзэх ямар ч бололцоогүй болж байгаа юм. Энэ мэт илт зүйл байж байхад Зөрчлийн хуулийг хүчээр батлаад араас нь Эрүүгийн хуулийг хүчээр батлах оролдлого хийж байна. Үүний дараа Эдийн засгийн ил тод байдлын хууль гаргаад нуусан дарагдуулсан хөрөнгөө ил тод болгоод, хөрөнгө хураах ялын заалтгүй болгох нь.  Хэрэг дээрээ мөнгөтэй хүмүүст үйлчилдэг эрүүгийн тусгай дэглэм Монголд бий болгох гэж байна. Жирийн ардын хүүхэд хэрэг хийвэл хорих газар ял эдлүүлдэг.  Мөнгөтэй хүний хүүхэд хэрэг хийвэл гэрийн хорио гэдэгт цайгаа уугаад сууж байх зүйл хийж байна. Ийм зүйл байж болохгүй. Шүүх, хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй гэж Үндсэн хуульд бичсэн байдаг. Энэ үндсэн тэгш байдлын эрх алдагдаж байгаа учир бид цаашдаа энэ байнгын хороонд ажиллах бололцоогүй. Цаг хугацаа үүнийг харуулна. Монголын хуулийн байгууллагыг 3 жил самарлаа. Тэгш бусын нөхцөлд Монгол хүн амьдрах зүйлийг Эрүүгийн хуульд хийж байгаа учир бид эсэргүүцэж байгаа юм.

 

Барьцаалагдсан хүнээр хуулиа яриулахгүй

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Хууль, шүүхийн байгууллагынхан хүмүүсээр авилга авсан гэж хэн нэгнийг  санаатайгаар гүтгэсэн гэсэн бичиг бичүүлж байна. Гэтэл гүтгүүлсэн хүн нь шорон гянданд хоригдож, нэр төр нь сэвтэхэд  хамгаалах хуульгүй болсон. Энэ хуулийн төслийг дэмжихгүй гээд хуралдааныг орхин гарч байхад бусдын өмнөөс кноп дарж байна. Тэр байтугай хуралдааныг орхиж гарсан байхад  ажлын хэсгийн гишүүн гэсэн нэрийдлээр асуулт асуулгахгүй байгаа юм. Энэ нь мэргэжлийн хүмүүсийг хууль хэлэлцүүлэхэд оролцуулахгүй байна гэж үзээд нэр бүхий Хуульзүйн байнгын хорооны гишүүд бид байнгын хорооноосоо албан ёсоор гарахаа мэдэгдэж байна. Яагаад гэвэл Хуульзүйн байнгын хороо мэргэшсэн байх ёстой. Гэтэл өнөөдөр мэргэжлийн бус хүнээр удирдуулаад, барьцаалагдсан хүнээр хуулийн төслөө яриулаад явж болохгүй. Бүгдээрээ барьцаанд орсон байна гэж би харж байна. Тийм учраас бид эргээд ард түмэн, мэргэжлийн хүмүүсийнхээ өмнө энэ хуулийг батлахад оролцсон гэсэн бохир нэрэнд хутгалдахыг хүсэхгүй байна гэдгээ албан ёсоор мэдэгдье.

 

 

48 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татахыг зөвшөөрөх боломжгүй

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:

- Монгол Улсын хуулийн этгээд, аж ахуйн нэгж, компани, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага, бүх хуулийн этгээдийг эрүүгийн хуулийн субьект болгож,  48 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хуульд туссан олон зүйл заалт хүний эрх, эрх чөлөө шударга ёсыг зөрчсөн, хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Мэргэжлийн бус олон гишүүн асуудлын учрыг нь олохгүйгээр олонхи болж, бизнесийн эрх чөлөө, хувь хүний эрх чөлөө, шударга ёсыг боогдуулсан хууль гарч болзошгүй байгаа учраас  үүнийг сэрэмжлүүлж эсэргүүцэж байна.

Бизнесийн салбарт гэхэд Монголын Ажил олгогч эздийн холбоо, Татвар төлөгчдийн нийгэмлэг хуулийн этгээдүүдийг гэмт хэргийн субьект болгож, улс орныг шоронжуулж болзошгүй гэдэг байр сууринаас хандаж байна.

 

Олон нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа нь буруу

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Энэ хуулийн төслийг УИХ бушуу “туулай борвиндоо баастай” гэдэг шиг яаран хэлэлцэж, мэргэжлийн бус хүмүүсээр хэлэлцүүлж батлуулах гэж байгааг хуульч гишүүд эсрэгүүцэж байна.  Дэлхийн хөгжилтэй оронд Эрүүгийн хуулийг УИХ-ын гишүүдийн гурваны хоёроор хэлэлцэж, гуравны хоёроор баталдаг.

 

Гэтэл УИХ дээр Эрүүгийн хуулийг гуравны нэгээр хэлэлцэж байна. Ажлын хэсгийн 10 гишүүнээс гурав нь сууж бусдын кнопыг хулгайгаар дараад батлах гээд явж байна.

 

УИХ-аар Эрүүгийн хуулийг хэлэлцэхэд бас л арван хэдэн гишүүн сууж хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийг хэлэлцэх процесс Үндсэн хууль зөрчих замаар явж байна. Ингэж яаруу сандруу хэлэлцэж, иргэд олон нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа нь буруу юм аа гэдгийг хуульч гишүүд буруушааж байгаа.  Эрүүгийн хуульд гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг ойлголт устан алга болж байгаа. Гэтэл хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татна гээд оруулж ирж байгаа, 40 гаруй зүйл ангиар. Хуулийн этгээдэд ямар гэм буруугүй хэлбэр байдаг юм бэ, ийм ойлгомжгүй зүйлүүд, концепцийг олноор нь Эрүүгийн хуульд оруулж ирж байгаа учраас эсэргүүцэж байгаа юм.  Тэр тусмаа ажлын хэсгийн 10 гишүүн бүрэн дүүрэн ойлголцолд хүрээгүй байхад энэ хуулийг хүчээр явуулах гэж оролдож байгаа нь өөрөө буруу гэж үзэж байна.

 

Тэдний байр суурийг  УИХ-ын дэд дарга Л.Цог нар дэмжиж, санал нэгтэй байгаагаа мэдэгдсэн юм.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэн:
АН-ын ЭРХЭМ ЗОРИЛГО эргүүгийн хууль батлах. ӨӨРСДӨӨ ЗОРИУЛЖ ХУУЛИА БАТЛАХГҮЙ БОЛ ӨӨРСДӨӨ БООЛ БОЛНО ШҮҮ ДЭЭ.
2015-07-06
Зочин:
Хуульзүйн байнгын хорооны даргын уусан архи одоо хүртэл гараагүй байгаа юм байна. Согтуу даргын гаргасан шийдвэр согтуу л байж таараа.
2015-07-06
Зочин:
Ganbat gej erguu mulguu, oyutan tsagiin l duff zaluu baisan. Yahaaraa iim humuus terd garchihdag bainaa
2015-07-06
Зочин:
Ganbat gej mahan tolgoig ogtsruul ter yu meddeg yum balai novch
2015-07-06
Зочин:
Khulgaich luivarchdiig demjikhgui.borchuudiig demjij baina
2015-07-06
Зочин:
Denduu amidrald niitsezkhgui temuujin balagiin gai yavj baigaa yum.temuujing alakh ch bagadana
2015-07-06
Зочин:
Zuv.oluulaa unsij oilgood sudlaj medeed batlakh ni zuitei
2015-07-06
kkk:
tegwel 76 gishuunii herggui yum bishuu 20 gishuuntei bhad bolhiim bishuu
2015-07-05
зочин:
Юм хөгжсөн цагт хүний товч дарлаа энэ тэр гэхийн оронд нэг хүнээ үлдээгээд бусад нь хурлаа хаяж явдаг болох хэрэгтэй.Үлдсэн хүн ньбичлэг хийж эсрэг намаа хянаж байвал болоо биз дээ.
2015-07-04
kkk:
tegwel 76 gishuunii herggui yum bishuu 20 gishuuntei bhad bolhiim bishuu
Зочин:
Хуульч гишууд ард тумнийхээ Талд зев зуйтэй хуулийн емне бугд тэгш эрххтэй байх хууль гаргаж байх хэрэгтэй
2015-07-04
unen:
baasanxuu chi sayxan noen uuliin tuxai tendxiin ertnii oldboruud baigaa xamgaalax estoi geed baisan, odoo yagaad chimeegui bna,, ninja nar ochood uxaad suitgeed baixad end tend ochood buunii noxoi bolj xunii tomsognoos zuuraaldaad baixaar yabj noen uulaa xamgaal, amaar ajil xiij baixaar amidral deer xaruulaach,
2015-07-04
IRGEN:
UIH HURLIIIG TATAN BUUULGAH TSAG BOLJEEEEE ULS ORNIIG MAANI YU CH BISH BOLGOLOOL SHDEEE
2015-07-04
setgegdel:
Setgegdel bichij bgaa humuus ni 1 baiguullagiin id-tai ymaa
2015-07-04
Зочин:
httpswww.youtube.comwatch?v=BhYKgGWw5Rw үзтүгэй биширтүгэй
2015-07-04
666:
ХУЦАЛГҮЙ БАТЛАХ НЬ ЗӨВ МАГ ИХ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЖ ХЭЧНЭЭН ПАРЛАМЕНТ ДАМСАН БИЛЭЭ БИТГИЙ ШОУД
2015-07-04
irgen:
Aldaa bj bln.gehde l chini ter har huulias hamaagui deer shu.eniig mah tsus,ed horongo,ner hund,ajil amidralaara mdsen tuldaa bi ingj helj bga yum shu.
2015-07-04
irgen:
Hutsalgui zailtsgaa.nyamdorjoo chini batluulsan huuliin har gaigaar olon zaluusiin amidral suirsen shu.!harin mash olon tsagdaa,murdun btsaagch,prokuror,shuugch nar hunii zoblongoor jargal hj bayajsan shu de..ene garah gj bga huulind aldaa bj blno.ge
2015-07-04
Батэрдэнэ:
Мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүст хууль хэзээ үйлчилж байсан юм бэ? Энэ талаар цагтаа дангаараа хуулийг өмчилж байсан, одоо Дорлигжавтай хувааж эзэмшиж байгаа Нямдорж донгодох хэрэггүй. Хуулийн салбар, их хурлаас Нямдорж, Дорлигжав хоёрыг зайлуулахгүйгээр ямар ч хууль батлаад Монголд шударга ёс тогтохгүй.
2015-07-03
Иргэн:
Ийм УИХ хэрэггүй ээ. Тараад шинээр байгуулсан нь дээр
2015-07-03
irgen:
shine huuli garsan ni deer bhaa. Odoo bgaa ni hetsuu hetsuu.Ter ueiin tsag ue ongorch bna da.Baasanhuu gedeg hun odoo boliosoi..
2015-07-03
ганаа:
Арай үгүй байлгүй дээ
2015-07-03
IRGEN:
MONGOL GIITLEER GEGDDEG NYMDORJIIN SHOROJSON HUULIIG HAMAAGVI DEER BOLGOSON BNA LE. ENE HVN SAYHAN TSENZUURGVI YRILTSLAGAND OROHDO GERMAANII GELVV NEG ULSIIN ERVVGIIN HUULI 1800 ONOOS ODOOG HVRTEL B.GA . MINII 2002 OND BATALSAN ERVVGIIN HUULI BOL GERMANII HUULIIG HARJ HIISEN GEJ HUTSAJ BN A LE. ARGAGVI L HARIGIS HVN SHV . SHNE ERVVGIIN HUULI BATALAGDAHIIG OLON MYNGAN HVN HVLEEJ B.GA.
2015-07-03