Зургаан сайдыг суудлаас нь буулгана гэв

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрын сайдуудаас зургаан сайдыг суудлаас нь буулгахаар АН-ын гүйцэтгэх зөвлөл баасан гаригийн орой ажил тарсан хойно мэдээлэл хийлээ.
Ийнхүү наадмаас наана МАН-тай байгуулсан гэрээгээ цуцалж асуудлыг нэг тийш шийд гэсэн үүргийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл бүлэгтээ үүрэг өглөө.
МАН-ын сайд нарын оронд хэнийг томилох вэ гэдэг улс төрийн хөшигний ард хаалттай яригдаж байна. Бидэнд байгаа баттай эх сурвалжийн мэдээлэлээр МАН-ын зургаан сайдын оронд томилох сайд нарын нэрийг АН-ын дарга З.Энхболд бүлгийн хурал дээрээ танилцуулсан тухай ч мэдээлэл байна.
Төрийн ордонд нисч байгаа бор шувуугаар бол , Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн оронд УИХ-ын гишүүн Д.Арвинг, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын оронд гишүүн Г.Баярсайханыг, Шадар сайд У.Хүрэлсүхийн оронд Н.Алтанхуягыг, Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн оронд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатарыг , Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг ИЗНН-ын дарга Ганхуяг нарт өгөхөөр яригдсан байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ