Баяр наадмын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлнэ
Баяр наадмын үйл ажиллагаа өнөөдөр Best of classics сонгодог урлагийн үдшийн цэнгүүнээр эхэлнэ. Наадмын хүрээнд энэ сарын 4-15-ны хооронд урлаг соёлын 16 арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.
Төрийн хүндэтгэлийн концертыг энэ жил анх удаа гадаа талбайд зохион байгуулна. Концерт Чингисийн талбайд долдугаар сарын 10-нд буюу Төрийн далбааны өдрөөр болох ажээ. Баяр наадмын өдрүүдэд тус талбайд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн, хүүхдийн гала концерт, Монгол туургатны бүжгийн их наадам, “Дээлтэй монгол” наадам, урлагийн шоу, гадаадын алдартай хамтлагуудын тоглолт, морин хуурын фестиваль, “Улаанбаатарын үдэш” цэнгүүн зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Хүй долоон худагт “Адуучин” наадам болно.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ