”Тусгай замын автобус” төслийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулав

img

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар  хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” / Тусгай замын автобус буюу BRT / төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.


Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын  баримт бичигт тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

 

Тусгай замын гэгдэх энэхүү нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар байгуулдаг онцлогтой бөгөөд нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай юм. Уг ажлын хүрээнд  нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр /Тусгай замын автобус буюу BRT / төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, дүрэм, Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар баталлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

za bolidoo..:
Say huntei hotod iim undur ortogtei yumaar yadgiin.. hairan hurungu mungu..zamiig
2015-07-05
Зочин:
Тэр жил Арайл баас гэж нэг унаа өч төчнөөн тэрбумаар оруулж ирээд нэмж өч төчнөөн тэрбумаар нэмэлт зардал гаргаад явуулах гэж оролдоод бараагүй биз дээ. Хол нүдтэй сонин царайтай Хотын хурлын нэг гишүүн нөхөр бараг л - Метро гэдэг чинь энэ гэчихсэн дуулж хуурдах нь холгүй явсансан. Одоо урт автууз явуулахад тусдаа алба хэлтэс байгуулаад дарга цэрэг томилоод өрөө тасалгаа бэлдэхнээ дээ.
2015-07-05