Британи охид Тунисийн халдлагад оролцжээ

img

 

Исламын шашинтай гурван Британи охин 15 настай Кадиза Султана, 16 настай Амира Абасе, 15 настай Ветхамел нар өнгөрсөн хоёрдугаар сард сураггүй алга болсон юм. Британийн тусгай албаныхан охидыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн хэмээн мэдэгдсэн билээ. Албаныхан Амира Абасегийн твиттер, фэйсбүүкийг шалгахад тэрбээр хэт даврагчидтай холбоо тогтоож, зөвлөгөө авч байсан нь тогтоогджээ. Тэрбээр мөн өнгөрсөн тавдугаар сард твиттертээ “Бид гурав хуримаа хийж, ариун аллахын боол боллоо” хэмээн жиргэж, “Бид аюулгүй сайхан газар амьдарч байгаа. Бид хэт даврагч болохыг мөрөөдсөн. Биднийг хэн ч албадаагүй” гэж мэдэгджээ.

 

Өнгөрсөн сарын сүүлээр Тунис улсын аялал жуучлалын хот гэгддэг Сус хотноо “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин халдлага үйлдэж, 38 хүний аминд хүрсэн билээ. Амиа алдсан иргэдийн 30 нь Их Британийн иргэд байсан бөгөөд тус улсын удирдлагууд энэхүү халдлагыг зохион байгуулахад сураггүй алга болоод буй Британи гурван охин оролцсон байх магадлалтай гэжээ.

 

Кадиза Султанагийн фэйсбүүкийг шалгахад тэрбээр Сус хотноо халдлага үйлдсэн Сейфеддине Резгуйтай холбоо тогтоож, харилцаж байжээ.

 

Султана “Британичууд биднийг шахан гадуурхаж, хэзээ ч мартагдахааргүй сэтгэлийн шарх өгсөн. Бидний хорслыг тайлах цаг нь ирлээ. Аль болох олон Британи иргэдийг хөнөө” гэж бичжээ. Сус хотноо болсон халдлагыг тус бүлэглэл захиалсанаа мэдэгдээд байгаа.

 

 

Б. Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hm:
tejeesen byaruu tereg evdene muuhai lal shulmasuud
2015-07-05