Британийн иргэд хэт даврагч болжээ

Их Британийн 12 иргэн Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин болсон хэмээн албаныхан мэдээлсэн тухай “Ройтерс” агентлаг уламжлав. Эдгээр иргэд өнгөрсөн сарын сүүлээр сураггүй алга болсон бөгөөд өчигдөр хэт даврагчдын ашигладаг олон нийтийн сүлжээнд өөрсдийнхөө зургийг байршуулж, “Биднийг хайх хэрэггүй. Бид өөрсдийн хүсэлтээр хэт даврагч болсон” гэж бичсэн байжээ.
Хэт даврагч болсон 12 хүний долоо нь бага насны хөвгүүд болохыг тогтоосон байна. Тэднийг хулгайлж, улмаар хэт даврагч болгосон хэмээн албаныхан таамаглаж буй юм. Тэд энэ сарын эхээр Сири явцгааж, хэт даврагч болжээ. Албаныхан хэт даврагч болсон иргэдийг исламын шашинтай гэж мэдэгдсэн байна.
Одоогоор Мухаммед Тоуфигие Хуссайн гэх 19 настай хүүг хэт даврагч болсныг тогтоосон байна. Хуссейн өнгөрсөн сарын сүүлээр бага насны гурван хүүхдийн хамтаар хилийн дээс алхсан болохыг мөрдлөгийн явцад тогтоожээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ