Грекчүүд сонголтоо хийж байна

Грек улсад бүх нийтийн санал асуулга эхэлж, иргэдийн саналыг хүлээн авч эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Иргэд “Грекийг Европын холбоо болон зээл олгогчдын санал болгож буй зээлийг авч, хэмнэлтийн бодлогыг дэмжих үү” эсвэл “Грек Европын холбооноос гарч, эдийн засгийн хүндрэлээ бие дааж шийдэх үү” гэсэн хоёр асуултын нэгийг сонгох билээ.
Ерөнхий сайд Алексис Ципрас “Грекийг Европын холбоонд үлдэх хэрэгтэй” гэж иргэд шийдвэл огцрох болно мэдэгдээд байгаа. Тэрбээр өчигдөр Афин хотноо иргэдтэйгээ уулзах үеэрээ “Грек бие даасан тусгаар улс. Тиймээс ямар нэгэн хүчин зүйлс бидний асуудалд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Грек Европын холбооноос гарч, шинэ зээлдэгчтэй тохиролцоонд хүч, илүү ашигтай гэрээ байгуулах учиртай. Хэрвээ иргэд Грекийг Европын холбоонд үлдэх ёстой гэж үзвэл Сангийн сайд бид хоёрт огцрохоос өөр арга байхгүй. Та бүхний сонголт мэргэн байх болтугай” гэж мэдэгджээ.
Харин сөрөг хүчин “Ардчилсан” нам Грек, Европын холбооны гишүүнчлэлээс гарвал илүү том асуудалтай нүүр тулж, дампуурлаа зарлах эрсдэлтэй хэмээн сануулж байгаа юм.
Евро бүс, Олон улсын валютын сан, Европын төв банк, Грекийг Европын холбооноос гарвал зээлээ заасан хугацаанд нь төлөхийг шаардаад байгаа. Хэрвээ Грек, Европын холбоонд үлдвэл зээлдэгчид тус улсад зээлээ төлөхөд нь зориулж хугацаа олгох, цаашлаад уян хатан зээл олгохоо амлаад байгаа аж.
Санал хураалт орон нутгийн цагаар 7.00 цагаас эхэлсэн бөгөөд 16 дээш насны 8.7 сая иргэн санал өгөх урьдчилсан тооцоог гаргажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ