Грек Европын холбооноос гарна

Грекчүүд өчигдөр бүх нийтийн санал асуулгад оролцож, сонголтоо хийсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Грек олон улсын санхүүгийн тусламжийг авч, эдийн засгийн хэмнэлтийн бодлогыг дэмжих үү?” эсвэл “Грек Европын холбооноос гарч эдийн засгийн хүндрэлээ бие дааж шийдэх үү?” гэх асуултад хариулсан юм. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 61 хувь нь Ерөнхий сайд Алекис Ципраст итгэл хүлээлгэж, олон улсын зээлдэгчдийн санал болгож буй зээлийг авахаас татгалзсан байна.
Ерөнхий сайд төв телевизээр дамжуулан “Ард түмэндээ баярлалаа. Дахин итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Грек хүчирхэг гүрэн гэдгээ олон улсад батлан харуулж, эдийн засгийн хүндрэлээ бие дааж шийдвэрлэж чадна. Бид шинэ шинэ зээл олгогчидтой хэлэлцээр хийхэд гол анхаарлаа хандуулах болно” гэж хэлжээ. Ийнхүү Грек, Европын холбооноос гарч, бие даахаар боллоо. Гэхдээ Грек Европын холбооноос албан ёсоор гарах хугацаагаа эрх баригчид мэдэгдээгүй ч энэ асуудлаар тун удахгүй хэвлэлийнхэнд мэдэгдэхээ Ерөнхий сайд мэдэгджээ. Германы Канцлер Ангила Меркелийн санаачилгаар маргааш Европын холбооны удирдлагууд Грекийн асуудлаар хуралдахаар болсон байна.
Өнөөдөр Канцлер, Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ