Намын бүлгүүд хуралдаж байна
УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж байна. Нам, эвслийн бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, нэгдсэн байр суурьт хүрэх юм. Мөн АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс намын бүлэгтээ МАН-тай байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээгээ цуцлах үүргийг өгсөн. Тиймээс УИХ дахь АН, МАН-ын бүлгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх юм. МАН-тай байгуулсан гэрээг цуцалж, зургаан сайдыг огцруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдсэн сурагтай. Ямартай ч өнөөдрийн намын бүлгүүдийн хуралдаанаар уг асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэх юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ