Филиппинд МЕРС бүртгэгдлээ

img

 

Өмнөд Солонгос улсад бүртгэгдэж, 33 хүний аминд хүрээд буй Ойрхи Дорнодын амьсгалын хам шинж буюу МЕРС вирус Филиппин улсад бүртгэгдсэн тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Филиппин улсад өнгөрсөн сарын дундуур МЕРС-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Халдвар авсан эмэгтэйн биеийн байдал сайжирч, өнгөрсөн амралтын өдөр эмнэлэгээс гарчээ.  

 

 

Тэгвэл Саудын Араб улсаас Филиппинд жуучлалаар ирсэн 16 настай хүү шинжилгээнд ороход МЕРС-ийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Тус улсын албаныхан жуулчинг тусгаарлаж, орон даяар онц байдал зарлажээ. МЕРС вирусыг тээж, Филиппинд ирсэн хүү Манила хүрэх төлөвлөгөөтэй байжээ.  Тус улсын Эрүүл мэндийн сайд “Филиппинд МЕРС-ийн хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ Филиппин иргэн бус манай улсад хүрэлцэн ирсэн жуулчин МЕРС-ийн тээгч болох нь нарийн шинжилгээний явцад тогтоогдсон. Эрх баригчид онц байдал зарлаж, жуулчдын хүлээн авахаа багасгах тушаал гаргаад байгаа. Мөн долоо хоногийн хугацаанд ямар нэгэн олныг хамарсан жагсаал, цуглаан, үдэшлэг зохион байгуулахыг хориглосон” гэж хэлжээ.

 

 

МЕРС вирусын тархалт өндөр байгаа Өмнөд Солонгос улсад сүүлийн  зургаан өдрийн турш шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэж ДЭМБ-аас мэдээлэв.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ