Жулиа Робертсыг таньсангүй

img

Холливуудын нэрт жүжигчин Жулиа Робертс гэр бүлийнхээ хамтаар Италид амарч байна. Тэдний амарч буй амралтын газраас холгүй жүжигчин Жорж Клуни, эхнэр Амалийн хамтаар буудалжээ. Клунигийн буудалсан буудлынхан өчигдөр галын наадам зохион байгуулсан бөгөөд энэхүү баярт Жулиа гэр бүлийнхээ хамтаар оролцсон аж. Энэ үеэр жүжигчин бүсгүй, Клунитэй мэнд мэндэхээр очиж, гар барихыг хүссэн ч эвгүй байдалд оржээ. Клуни, Жулиаг “Чи хэн бэ. Надад битгий саад болоод бай. Хамгаалагчаа энэ бүсгүйг холдуулаарай” гэж хэлжээ.

 

 

Жулиа малгай, шил зүүсэн байсан учир Клуни түүнийг таниагүй хэмээн “www.dailymail.co.uk” бичжээ.  Эвгүй байдалд орсон Жулиа твиттертээ “Бурхан минь ямар эвгүй юм бэ. Клуни, Клуни намайг таньсангүй. Итгэхэд бэрх байна. Би өөрчлөгдсөн эсвэл хөгширсөн юм болов уу” гэж жиргэсэн байна.  Клуни энэхүү жиргээний дараа твиттертээ “Уучлаарай Жулиа. Хонгор минь чамайг үнэхээр таньсангүй. Чиний малгай их том байсан учир царай чинь харагдахгүй байсан” гэжээ.

 

Тэд 2001 онд дэлгэцнээ гарсан “Ocean’s Eleven” кинонд хамтран тоглож байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Pete:
gomdmoor
2015-07-06