Викториа дахин төрнө

img

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм нар энэ амралтын өдөр хуримын ойгоо тэмдэглэсэн юм. Тэд гэрлээд 16 жил болжээ. Хос дөрвөн хүүхэдтэй бөгөөд Викториа дахин хүүхэдтэй болохыг хүсч буйгаа “Vogue” сэтгүүлд ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Vogue” сэтгүүлийн шинэ дугаарыг чимж, ярилцлага өгсөн байна. Викториа “Би 41 настай. Хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой нас гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ дахин хүүхэдтэй болмоор байна. Харпер одоо том боллоо. “Ах нар намайг тоохгүй байна” гээд л Харпер өдөр бүр гомдоллож байна. Охиныхоо төлөө, гэр бүлийнхээ төлөө дахин жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ жилдээ хүүхэдтэй болохгүй. Дуусгаагүй ажил их байна. Бекхэмд энэ тухай ярихад тэр их баярласан” гэж хэлжээ.

 

 

Тэрбээр сэтгүүлд зургаа авахуулахдаа өөрийн зохион бүтээсэн “Хар, цагаан” гэх даашинзыг өмссөн байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ