Уралдааны зайг хоёр километрээр ойртуулжээ

Ардын хувьсгалын 94, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 92 жилийн ойн баяр наадамтай холбогдуулан Хэнтий аймгийн наадмын комисс өргөн бүрэлдэхүүнээр хуралджээ.
Хуралдаанаар морин уралдааны зайг хоёр километрээр ойртуулахаар болсон байна. Учир нь энэ жил Хэнтий аймагт гантай байгаа юм. Түүнчлэн, эрлийз морьдыг уралдаанд оруулахгүй байхаар болсон байна.
Харин бөхийн барилдаан, сур, шагайн харвааны хувьд уламжлалын дагуу явагдах аж.
Мөн баяр наадмын үеэр зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг явуулахгүй байхыг хурлаар шийдвэрлэсэн байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ